Цагаан сарын хамгийн чухал зүйл бол тавгийн идээ, шүүс, цагаалаг гээд бүгд мэдэж байгаа. Баярын ширээ гэдэг бол өөрөө тэр чигтээ тахилын ширээ байдаг учраас энд байх заслын хоолыг манайхан огт хийдэггүй. Харин бэлэглэлийн хоол хүнсээ өргөн дэлгэр хийж иддэг билээ. Тэгэхээр энэ жилийн заслын хоол бол хэл ам хэрүүл тэмцэл, атаа жөтөөг устгаж гэр бүлээрээ амар тайван хэл амгүй байг гээд алтан бууз бэлдэх юм. Шинийн нэгний буузнаасаа онцгойлон жигнэж дууссаны дараа 3 буузыг шарж, алтан буузаар төлөөлүүлэн гэрийн гол хүн идэх хэрэгтэй. Үүнийг гэртээ тахилын ширээ ашиглаж төмөр махбодоор гэр бүлээ хамгаалж байна хэмээн үзнэ. Ер нь заавал хөлдөөж бэлтгэсэн бууз гэлтгүй өөрсдөө сэтгээд гурван ширхэг онцгой гоё чимхэлттэй шарсан бууз байж болно.
Шинэ мэдээ