Аялалд явахаар төлөвлөж байвал

Хөдөө хээр амарч явахдаа цэвэр цэмцгэр байж, байгаль дэлхийгээ хайрлаж явах ёстой гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Нөгөө талаасаа ан амьтан байгаль дэлхийдээ үр тариа будаа өргөж, очсон газраа биширч, хүндэтгэж яваарай.

Хэзээ ч хөдөө хээр сүү өргөдөггүй. Нэг дусал сүүний дусал ертөнцийн түмэн сүнсийг хооллох чадалтай гэж үздэг. Иймд сайхан үр тариа өргөх нь хамгийн үр дүнтэй зүйл юм.

Үр тариагаа өргөж байхдаа дараах ерөөлийг хэлж байгаарай:   

Хүннү гэдэг үгнээс морьт аргамжин уяж

Хүн болж сайхан явж, мохошгүй үйлийн төлөө тэмцье

Хүмүүний орчлонд дуулан бүжиглэж, аз жаргалтай явна

Хүсэл мөрөөдлийнхөө төлөө бууж өгөхгүйгээ андгайлъя

Өвөг дээдсийн хийсэн алдааг охин үр нь цайруулж

Өнө цагийн жигүүртэн амьтадыг хооллож

Өргөл барьж юугаа өргөж байна.

Өршөөн хамаг үйлийг хэлтрүүлж болгоо

Үүнээс хойш үйл үг бүрээ хичээж

Үндэс угсаатай нь ягштал зөв явж

Үйлийг үйлээр ачийг ачаар хариулна.

Үнэхээр сайхан амьдрахаа амлаж байна.

Бидний удмыг өршөөж болгоо

Буруу зүйлд гэмээ ухаарсан

Будант орчлонд одоо мууг зогсоож

Буянт сайн үйлээр бүхнийг сайхан болгож өөрчлөөч

Хурай хурай Хурай

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал