Эд баялагтай холбоотой хамгийн чухал зүйл бол өөрийн хөдөлмөрийг үнэлэх явдал юм. Энэ бол амны хишиг бөгөөд үүнийг үнэлэх нь чухал. Хэрэв та мөнгө хуримтлахыг хүсэж байвал өөрийн хөдөлмөрийг зөв үнэлэх хэрэгтэй.
Ихэнх хүмүүс мөнгийг эд баялаг гэж боддог. Гэтэл Фэнг Шүйд хүний цаг, хөдөлмөр, мэдлэг зэрэг нь өөрийн гэсэн үнэ цэнтэй зүйл гэж тооцогддог.
Тиймээс, өөрийн хийдэг ажлыг байнга үнэгүй хийж өгөх, мэддэг чаддаг зүйлээ хэтэрхий амархан тараах, бусдын ажлыг өөртөө авч хариуд нь юу ч авахгүй байх нь сайн зуршил биш юм.
Нэг удаа туслах нь өөр хэрэг. Харин хүмүүс таны цаг, хөдөлмөрийг үнэгүй авч болох зүйл мэт ойлгодог болтол давтагдвал, та өөрийн үнэ цэнийг бууруулж эхэлдэг.
Ялангуяа мөнгө олохыг хүсэж байгаа үедээ “энэ жижигхэн юм чинь яах вэ дээ” гэж бодоод ажлаа байнга үнэгүй хийж өгөхөөс татгалзаарай. Өгсөн зүйлдээ заавал их үнэ нэх гэсэн үг биш юм. Гол нь өгөх, авах хоёрын хооронд солилцоо байх тухай ярьж байна.
Баярлалаа.
Шинэ мэдээ