Хөргөгч бол гэрийн бүх зүгт тохиромжтой хэрэгсэл юм. Ингэж таардаг цахилгаан хэрэгсэл маш ховор. Хөргөгч, хөлдөөгч хоёр хоёулаа адилхан усан махбодтой. Тиймээс хөргөгчөө урд зүг буюу галын зүг дээр байршуулж болохгүй. Хөргөгч нь хэрэв урд зүгт байгаа бол дээр нь ургамал эсвэл модон эдлэл тавьж өгөөрэй. Жижиг хавтгай хүний нүдэнд ил харагдахгүй мод байсан ч болно. Энэ нь урд зүгийн галыг унтрахаас сэрэмжилж модыг усалж харин мод нь галаа асааж байна гэсэн санааг илэрхийлж энергийг хуурах арга юм.
Хөргөгчөө үргэлж дүүрэн байлгаарай. Хоол хүнстэй хөргөгч нь гэрт тааламжтай уур амьсгал үүсгэж, гэрийн Инь болоод Янь энергийг тэнцвэржүүлж өгөхөд маш их тустай. Хөргөгчөө дүүргэж элбэг дэлбэг хангалуун байх нь гэр бүлд маш сайн Фэнг Шүйг үүсгэдэг юм шүү. Харин хөргөгчид удсан хэрэглээгүй зүйлс гэрт маш муу тааламжгүй уур амьсгалыг үүсгэдэг.
Зарим айлууд хөргөгчнийхөө дээр цахилгаан хэрэгслийнхээ цаасан хайрцаг, гарын авлага гэх мэт хоосон зүйлсийг хадгалсан байдаг. Энэ нь маш буруу. Учир нь таны хийж байгаа ажил нь хэнд ч хэрэгцээгүй болж, улмаар санхүүгийн өндөр хохирол амсах шалтгаан болдог юм. Тиймээс хөргөгч нь дээрээ хэрэгцээгүй зүйлс битгий байрлуулаарай.
Мөн хөргөгчин дээрээ богино долгионы зуух болон гэрэл болж өгвөл битгий тавиарай. Таагүй замбараагүй энергийг үүсгэх болно. Харин кофе чанагч, ус буцалгагч гээд устай холбоотой цахилгаан хэрэгсэл байж болно.
Баярлалаа.
Шинэ мэдээ