Өөрийн эгог буруугаар тэжээж, өөрийгөө буянтай, сайн, бусдын төлөө, хайрладаг хүн хэмээн буруу төсөөлөх нь эд баялгийн урсгалыг хаадаг. Амиа бодсон байдлаар байх ёстой зүйлийг хүлээж авах нь социалист хүмүүжлийн нөлөө юм.
Фэнг Шүй нь урсгалын тухай урлаг юм. Энэ нь сайн урсгалыг хэрхэн чиглүүлэх тухай судлагдахуун юм. Тиймээс олж буй орлогоо хэмжээнээс нь үл хамааран зөв хуваарилж чаддаг хүн л аз жаргалтай амьдрах боломжтой. Тиймээс нөхцөл байдлыг сайтар ойлгож, бодит байдал дээр тулгуурлах хэрэгтэй. Ер нь, эд баялагтай холбоотой хүмүүсийн тэр бүр анзаардаггүй нэг зүйл бол олсон мөнгөө юунд хамгийн түрүүнд зарцуулж байгаа явдал юм.
Мөнгө олох нэг хэрэг. Харин орж ирсэн мөнгөнөөсөө юуг түрүүлж зарцуулж байгаа нь бас чухал. Зарим хүн цалин, орлого орж ирмэгц хамгийн түрүүнд тэдний хэрэгцээг хангаж, тэдний хүссэн зүйлийг авч өгч, бусдын асуудлыг шийдвэрлэдэг. Өөртөө хэрэгтэй зүйлээ авах гэхээр мөнгө нь дуусчихсан байдаг. Фэнг Шүйд эд баялгийг зөвхөн хуримтлуулах бус, өөрийн амьдралд үр өгөөжтэй зарцуулах тухай ойлголт бий. Тиймээс орлого орж ирэх бүрд хамгийн түрүүнд ирээдүйгээ бодож тодорхой хэмжээний мөнгийг тусад нь хадгалж хэвшээрэй.
Ялангуяа өөрийн хэрэгцээг байнга хойш тавьж, бусдын төлөө бүх мөнгөө зарцуулдаг хүмүүс энэ зуршлаа өөрчлөх хэрэгтэй.
Мөн гэр бүлийнхээ санхүүг авч явдаг хүн өөртөө мөнгө зарцуулахыг буруу зүйл гэж бодохгүй байх хэрэгтэй. Өөрийн эрүүл мэнд, боловсрол, ажил хөдөлмөрт зориулсан мөнгө нь ирээдүйн эд баялгийн суурь болдог.
Харин мөнгө орж ирэх болгонд бүгдийг нь зарцуулчхаад дараагийн орлогоо хүлээдэг бол хэчнээн их хөдөлмөрлөсөн ч хуримтлал үүсгэхэд бэрх.
Баярлалаа.
Шинэ мэдээ