Мөнгөний урсгалаа цэвэрлэх

Хүмүүс хэрэггүй зүйлдээ мөнгөө бага багаар алдаж байгаагаа анзаардаггүй. Хүмүүс их хэмжээний мөнгө үрэхээс айдаг. Харин өдөр бүр 20-30 мянган төгрөг, долоо хоног бүр 100-200 мянган төгрөгөөр гараад байгаа мөнгийг бараг тоодоггүй. Ашигладаггүй үйлчилгээний төлбөр, хэрэггүй захиалга, давхар авсан зүйл, идэхгүй хүнс, өмсөхгүй хувцас зэрэг нь нийлээд ирэхээр багагүй мөнгө болдог.

2026, 2027 онд орлогоо нэмэхийн зэрэгцээ мөнгө хаагуураа алдагдаж байгааг олж харах нь чухал. Хэрэв бид нүдэнд харагдахгүй жижиг зүйлс дээр хэмнэлт хийж, том зургаа үл анхаарвал ирээдүйн үр шим нь хязгаарлагдах болно. Фэнг Шүй нь түрийвчиндээ хуучин баримт, хүчингүй карт, хэрэггүй цаас авч явахыг дэмждэггүй. Мөн гэртээ эвдэрсэн сав суулга, хэзээ ч хэрэглэхгүй зүйлээ “дараа хэрэг болно” хэмээн бөөгнүүлээд байх нь арвижих орон зайгаа өөрсдөө хааж буйтай адил. Зарим хүмүүсийн мөнгөний асуудал нь бага олддогтой биш, бага багаар их алддагтай холбоотой байдаг.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал