Гэр бүлээ хөгжүүлнэ гэхээр заавал дугуйлан, секц, сонгоноор аргалж болохгүй. Эцэг эх, гэрт байгаа ихэнх хүмүүс хөгжих ёстой. Ном сонин уншиж, хий хоосон хүмүүсийн бүтээсэн худал хуурмаг мэдээлэлд итгэхгүй байж, эргэн тойрон, нийгэмдээ болж өнгөрч байгаа зүйлийн тухай сайн ойлголттой мэддэг байх хэрэгтэй. Ганцхан байгаа мэдээлэл нь ямар ч баттай эх сурвалжгүй бол шар мэдээнд итгэж болохгүй. Фэнг Шүйд шар мэдээнд итгэдэг, хов жив цуурхлаар бодол санаагаа дүүргээд байгаа хүмүүсийн ажлын бүтээмж, эрүүл мэнд нь тийм ч сайнгүй гэж үздэг. Учир нь тархи өөрөө усан махбодтой, түүнээс мод үүсэж, өгдөг нь төмөр махбод байдаг. Гэтэл бидний хэрэглэж байгаа гар утас, компьютер бол бүхэлдээ төмөр махбодтой хэрэгсэл юм. Тэгэхээр өөртөө байгаа ухаалаг төхөөрөмж, интернэт хандалтын платформуудаа ашиглахдаа ухаалаг байх хэрэгтэй. Тэгж байж хөгжил ирнэ.
Шинэ мэдээ