Гэр бүлээрээ хамтдаа хооллох нь маш чухал хамгаалалт болдог.

Сардаа нэг удаа гэртээ эмх цэгцтэй оройн хоолны ширээ засаж, гэр бүлээрээ хамтдаа хооллоорой. Зууш, хоол, халбага сэрээний өрөлт, гоёлын салфетка гэх мэт эмх цэгцтэй хоолны ёслолын ширээ засах нь айлд маш чухал хамгаалалт болдог. Учир нь гэр бүлийнхэн ширээний ард цуглаж ярилцах үед үл ойлголцсон зүйлс тодорхой болж, асуудлууд шийдэгдэж, харилцаа сайжирдаг. Ингэснээр гэр бүлийн уур амьсгал сэргэж, амьд харилцаа үүсдэг. Эртний Монголчууд хорхог, боодог зэрэг онцгой хоолоо хийж, хүндэтгэлийн зоог барьж, халуун чулуу атгуулдаг байсан нь гэр бүлийн холбоог бэхжүүлж, эрч хүч өгөх зорилготой байжээ. Иймээс ширээгээ засаад гэр бүлээрээ сардаа нэг удаа баярын ширээ шиг хооллож байгаарай.
 
Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал