Гэртээ ямар зураг өлгөж болохгүй вэ?

Хүмүүс гэртээ ямар зураг хөрөг өлгөж байгаагаа сайн бодох хэрэгтэй. Бас айлд зөвшөөрөлгүй янз бүрийн хананд өлгөдөг зүйл бэлэглэхдээ бодолтой байх. Жишээ нь: Гэр бүл болохоосоо өмнө тус тусдаа маш сайн амжилттай сайн ажилладаг байж байгаад, нэг гэрт ороод ажлын өсөлт нь удааширч, мөнгөний урсгал нь багасаж ирсэн хос байв. Судлаад үзэхээр гэр бүл болоход нь хамаатнууд нь маш их хананд өлгөдөг төмөр металл эдлэлтэй дурсгалын зүйл бэлэглэсэн байсан. Тэгэхэд тухайн хосууд төрсөн жил болон төрсөн өдөр нь модон махбодтой байсан бөгөөд өөрсдийн эрчим хүчийг нь хамаатнуудын бэлэглэсэн төмөр дурсгалын зүйл нь унагаагаад байж. Тухайн зургийг нь гэрээсээ гаргаж гражинд нь хийж хадгалснаар тэр хоёрын ажил төрөл буцаад хэвийн болсон гэж дараа нь ирэхдээ ярьж байсан. Иймээс гэртээ зориулж худалдаж авч байгаа, өлгөж байгаа бүх зүйл, гэрт агуулагдаж байгаа бүх зүйл нь утга учиртай байдаг. Ер нь бол гэртээ зураг өлгөхдөө хямд бөгөөд, утга учиргүй, зөвхөн чимэглэх зорилгоор зураг өлгөх нь гэрт үхмэл энергийг үүсгэж байдаг.
 
Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал