Өөрийгөө зөв эрхлүүлдэггүй хүнийг азгүйдэл үргэлж дагадаг. Азгүйдэл гэж ер нь өөрөө яг юу юм бэ? Жишээ нь: Замбараагүй цахилгааны болон сүлжээний утас, замбараагүй олон давхар зам болон уулзвар гэх мэт замбараагүй хэт олон зүйлс нь үргэлж замбараагүй энерги үүсгэж байдаг.
Ер нь бол урсгал устай зүйрлэж яривал азгүйдэл гэдэг нь урсаж чадахгүй бөглөрсөн, чулуунд тээглэсэн урсгал ус гэж ойлгож болно. Жишээ нь: Та ямар нэгэн ажил гүйцэтгэж хийлээ, нэг зүйлийг бүтээх гээд үнэхээр их хичээгээд дараа нь өөрийгөө магтаж, өөрийгөө урамшуулж, өөртөө шинэ зүйл худалдаж авч, тухайн үед хэрэгтэй зөв шийдвэр гаргаж, таныг хүч чадалтайгаар хөдөлгөж байсан өөрийнхөө махбодыг баярлуулж, тараахгүй бол энэ нь мөн л энергийн бөөгнөрөл үүсгэх бөгөөд, үүнээс улбаалаад жижиг том гэлтгүй азгүйдэл таныг дагах болно. Иймээс өөрийгөө хайрлаж, өөрийгөө эрхлүүлэхээс бүх зүйл эхэлнэ. Өөрийнхөө хөдөлмөрийг зөв үнэлж чаддаг хүн бусдын хөдөлмөрийг зөв үнэлж чаддаг болно.
Шинэ мэдээ