Манай эмэгтэйчүүдийн бас нэгэн чухал зүйл бол хумс. Хумс нь хүний тэр дундаа эмэгтэй хүний амны хишгийг илэрхийлж байдаг. Хугарсан эмтэрсэн, будаг нь арилсан хумс нь амны хишгээ барж байгаагийн нэг хэлбэр. Хумсаа мэрдэг хүн аз жаргалаа мэрж байна гэж Монголчууд ч ярьж ихэд цээрлэдэг. Хумсаа цэвэрхэн, толигор жигд хэмжээтэй байлгахаас гадна өнгө нь их чухал.
- Улаан өнгийн хумс: Ялалтыг илэрхийлдэг.
- Шар болон улбар шар өнгийн хумс нь: Гайхалтай өөдлөн дэвшилтийг илэрхийлнэ.
- Цэнхэр, Хар, Хөх, Ягаан нь: Санхүү эдийн засгийг илэрхийлдэг.
- Өнгөгүй тунгалаг, Саарал, цагаан нь: Бусад хүмүүстэй харилцаагаа хэвийн хадгалах, эв эе харилцааг илэрхийлдэг.
- Ногоон, цайвар ногоон өнгө нь эрдэм мэдлэг оюун ухааныг илэрхийлнэ.
Эмэгтэй ч гэлтгүй эрэгтэйчүүд ч гэсэн ажил төрлийн бүтэмжид нь цэвэрхэн сайхан хумс нөлөөлдөг учир анхаараарай. Хумсаа мэрдэг зуршилтай бол эртхэн болиорой. Цэвэрхэн сайхан өв тэгш хумс нь амны хишгийг илэрхийлдэг учир хөөцөлдөж буй бүх зүйл нь гайхалтай сайхан бүтэх болно.
Баярлалаа.
Шинэ мэдээ