Хэзээ хамгийн сүүлд өөрөөрөө бахарсан бэ? Хэзээ хамгийн сүүлд өөртөө өөрийгөө гайхуулсан бэ? Хэзээ хамгийн сүүлд өөрийнхөө гоо сайхан, бие галбираас таашаал авсан бэ? Хэзээ билээ дээ, аймар удаж байна...? гэвэл та их буруу амьдарч байна гэсэн үг.
Хүн өөртөө таалагдахгүй, өөрөөсөө таашаал авахаа болиод эхлэхээр л энергийн бохирдолтой болж уурлаж, уцаарлаж, тогтворгүй, юманд санаа зовсон, өр ширтэй, бүтэлгүй ажил эрхэлж эхэлдэг байна. Монголчууд биеэ засаад гэрээ зас гэж зүгээр ч нэг хэлээгүй. Хүний амьдралын хамгийн чухал зүйл бол өөрөө өөртөө таалагдах байдал юм.
Тиймээс өөртөө таалагд. Өөртөө дурлаж, өөрийгөө өөртөө гайхуулж, бахархуул. Бусад зүйл нь аяндаа болно доо.
Баярлалаа.