Зочны өрөөний хамгийн чухал зүйл бол:
- Гэр бүлийн зураг. Бүгдээрээ инээсэн. Голдоо хонхойгоогүй, гурвалжин, пирамид хэлбэртэй зогссон, мөн эмэгтэйчүүдийн чих нь хоосон биш, гоёл чимэглэлээ зүүсэн, бөөндөө их аз жаргалтай харагдаж байх.
- Буйдангийн хувьд хөлс гаргадаггүй, зөөлөн бөгөөд, биед эвтэйхэн, хэвтэж болдог, хэт өндөр биш, намхан биш, гэр бүлийн гишүүдийн өндөрт нь таарсан, хүнд биш, бас хөнгөн биш дунд зэргийн хэмжээтэй байх хэрэгтэй. Буйдангийн нян цэвэрлэгч байнга хэрэглэж,буйдангаа зориулалтын цэвэрлэгчээр нь цэвэрлэж байгаарай.
- Хивс нь хэт тод өнгөтэй байж болохгүй. Цулгуй цайвар өнгөтэй, ямар нэгэн араатан амьтны зураггүй байвал зохилтой.
- Хөлтэй босоо нэмэлт гэрэл заавал зочны өрөөндөө байлгаарай. Гоёмсог гэрэл байх нь айл гэрийн уур амьсгалыг зөөллөж өгдөг.
- Чихрийн таваг болон, төрөл бүрийн самар хийхээр таваг зочны өрөөндөө байлгаарай. Зочины өрөөнд таваг байх нь айл гэрийн эрүүл мэндийн энергийг хамгаалж өгдөг. Иймд самар, жимс жимсгэнэтэй таваг байнга байлгаарай.
Баярлалаа.
Шинэ мэдээ