Цонхны талаар цөөн хэдэн зөвлөгөө

Фэнг Шүйгээр аливаа байрны цонх, хаалга тэдгээрийн хэмжээ тоон харьцаан дээр үндэслэн өрөө тус бүрээр нь зохицуулах хэрэгтэй байдаг. Хаалга тус бүрд 3-аас илүүгүй цонх байвал маш сайн гэдэг боловч манайхны байр, байшингуудын хувьд тийм боломж хараахан байхгүй. 

Юуны өмнө цонхны тавцанг анзаарах хэрэгтэй. Цонхны тавцан хэтэрхий доор байрлах юм бол гэрийн сайн ЦИ энерги түүнийг хаалга гэж андууран гэрийг орхин гарч явах болно. Тиймээс гаргахгүйн тулд цонхон дээрээ болор унжлага өлгөх хэрэгтэй.

Мөн тухайн байрны цонх нь хэтэрхий том бас олон байх тусмаа байрыг хамгаалалтгүй болгодог. Цонх нь гадагшаа онгойдог байвал маш сайн. Гэвч ихэнх цонхнууд дотогшоо онгойдог.

Хувийн байшинтай болон, зуслангийн байшин дээрээ харин нэмэлтээр ийм цонхны хаалт хийж өгвөл маш сайн. Цонхыг хагас онгойлгох нь гэрт тэнцвэргүй хэрүүлийн Ша Ци энергийг үүсгэдэг. Тиймээс цонх нэг бол онгорхой, нэг бол бүрэн хаалттай байх нь чухал. Мөн цонх үргэлж цэвэр цэмцгэр байх ёстой.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал