FOMA МЭДЭЭ

Бүх зүйлийг утга учиртай байлгах гэж битгий хичээгээрэй

2023-07-19

Бүх зүйлийг утга учиртай байлгах гэж битгий хичээгээрэй. Зарим зүйлийн утга учрыг нь олохгүй, зүгээр л тэр чигт нь орхих нь чамд сайн байх болно. Бүх зүйлийг дэс дараалалтай, эрэмбэ эмх цэгцтэй байлгах гэсэн үзэл санаа нь эргээд бусад хүмүүст заримдаа чамд дарамт болж ирнэ.
 
Яагаад сайн байх гэж хичээх тусам чамайг ойлгохгүй олон хүмүүс гарч ирээд байгаа тухай бодоод үзээрэй. Чи амьдралын учир шалтгааныг ойлгож, амьдрал, хүмүүсийн тухай илүүг таньж мэдэж ойлгох гэж хичээх тусам эргээд тэр хүмүүсийн таагүй хандлага, өмнө олж хараагүй сэтгэл зүйн таагүй мэдрэмж зэргийг бас давхар өөртөө хурааж байдаг гэдгийг мартаж болохгүй.
 
Зүгээр л тэнэг хүнийг байгаагаар нь хүлээж авч тэдний тухай үргэлж өөрчлөх тухай бодох биш харин тэдний тухай боддог хандлагаа өөрчлөх, яагаад ийм байгаа учир шалтгааныг нь таньж ойлгох гэхээсээ илүүтэйгээр түүнийг энэ чигээр нь хүлээж авах гэх мэт оролдлогуудыг хийх гэж хичээгээрэй. Зарим утга учиргүй зүйлийг тоохгүй, харахгүй байх, өөрөөсөө холдуулах, зайлуулах гэх мэт зүйлсэд илүү анхаарлаа хандуулаарай.
 
Баярлалаа.

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал