Хөмсөг бол амьдралын зам. Хөмсөг өтгөн байхаар сайн, хөмсөг багатай байхаар муу гэсэн үг биш. Харин хөмсгөө өөртөө зохисон, зөв хэлбэртэй болгож, засах нь өөрийнхөө амьдралд учирч болох саад бэрхшээлийг даван туулах, асуудлыг шийдэх гээд олон зүйлд хөмсөг тусална. Иймээс хөмсөгний арчилгаа, хөмсгөө хаана хэнээр засуулдаг, хөмсгөө хаана ямар зөв газраа очиж шивүүлэх нь өөрөө их утга учиртай. Үнэтэй газар биш ч орчин энерги, хүмүүс нь сайн харилцаатай газар хөмсөгний асуудлаа шийдүүлэх нь амьдралдаа хийж байгаа амьдралын замаа засаж байгаа том үйл гэж ойлгоорой. Хөмсөг нь хэт өтгөн нийлсэн бол голоор нь салгаж зулгааж цэвэрлэж байгаарай. Хөмсөг нийлэхээр гэмтэл бэртэл учрах, саад тотгор учрах, төлөвлөгөө нурж унах гээд олон зүйлд саад болоод байдаг.
Шинэ мэдээ