Фэнг шүйн салхин хонх

Салхин хонх гэдэг нь Фэнг шүйн маш чухал заслын зэмсэг юм. Хөндий ба битүү гэж хоёр ангилна. Тухайн албан газар болон орон байранд нисэгч оддын байрлалаас хамаар ч заслын зэмсэг болгож ашигладаг. Хонхны жингэнэх дуу болон хөндий гуурсаар нь тухайн орчны энерги цэвэрлэгдэж байдаг. Тэр утгаараа айл гэрийн энерги сэргээгч зэмсэг ч гэж нэрлэдэг. Гэтэл дэлгүүрийнхээ хаалга, гэрийнхээ хаалган дээрээ:
  • Эд баялаг дуудах
  • Хүн орж ирэхээр чимээ өгөх зорилгоор зүүдэг нь хамгийн буруу юм. Салхин хонхыг буруу өлгөвөл, санхүүгийн асар их алдагдлыг дуудаж болдог. Тиймээс мэргэжлийн зөвлөгчөөс зөвлөгөө авч хэдэн гуурстай, ямар өнгөтэй, ямар материалаар хийсэн (Төмөр, хулс, гууль, зэс) гэдгээсээ хамаарч өлгөх нь гэрийн засал болгох хамгийн чухал алхам юм. Энергижүүлээгүйгээс гадна дээрх муухай зүйлийг дуудаж болдог.

Орон байр, ажлын байрны бүх градус нисэгч од нь өөр учир заавал орон байрны зөвлөгөө нь дээр үндэслэж зэмсгээ санал болгодог. Гуурстай болоод ирэхээрээ хонх нь заслын зэмсэг болж хувирдаг.

Фэнг шүйн дэлгүүрээс хонхоо худалдаж авчаад мөн л гэртээ буруу өлгөдөг. Жишээ нь: Хаалгаа хэзээ ч голлуулж өлгөж болохгүй. Хаалганыхаа онгойж байгаа талд нь өлгөх ёстой. Нийтлэг доод талыг нь цохиж дугаргах ёстой гэж боддог энэ нь буруу. Хонхны нэр нь өөрөө салхин хонх. Тиймээс хаалга онгойж хаагдах сэвэлзүүр салхинд л дугарч байх ёстой юм. 

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал