Луу жил нь их нэр хүндтэй жил учраас өөрийн нэр төр буурь сууриа эрхэмлэх нь чухал. Үзэл бодлоосоо ухрах, нэр төрөө сэвтээх зүйлс хийхээс зайлс хийх хэрэгтэй. Хэлсэн үг хийсэн үйлдэлдээ эзэн байж чадах бол чадна боломжгүй бол болохгүй гэж хэлдэг тодорхой байхыг эрмэлзээрэй. Тэгэх болов уу? гээд тэгсэн гэх мэтчилэн хүний өмнөөс бодож гаргасан үйлдэл нь бодсон шиг нь биелэхгүй болохоор сэтгэлээр унаж, нөгөө хүнээ дүгнэж, дараа нь гомдож туних хэрэггүй. Бодсон бол асуу, түүний тухай таагүй зүйл сонссон бол өөрөөс нь заавал ганцаарчлан асуу. Хүмүүсийн явган хэрүүл, явган ярианд бүү ор. Тэгээд л таны ажил үйлс аяндаа бүтэмжтэй байх болно.
Баярлалаа.
Шинэ мэдээ