Ажлынхаа орлогийг, бизнесийн хэвийн үргэлжлүүлэхийн тулд дараах зүйлд анхаараад өгөөрэй.
-
Ажил дээрээ өглөөний нарны гэрэл сайн оруулж бай. Харин оруулах боломжгүй, цонхноос хол эсвэл нар тусах боломжгүй хэсэгт суудаг бол өөрийнхөө гоо сайханы толийг хэсэг наранд барьж гялтагнуулж байгаад дараа нь ажлын байрандаа ирээд тусгаж, гялтагнуулж ажлын байрныхаа энергийг сэргээж байгаарай.
-
Ямарваа нэгэн тохиолдож байгаа асуудлыг асуудалтай нь үлдээж байгаарай. Тэгэхгүй бол болохгүй шүү. Ажлын байрандаа ирчихээд бусад асуудлаа шийдээд байж болохгүй. Ихэнх хүмүүс тэгдэг. Ар гэр, бусад зүйлсээ ажлын байран дээрээ шийдээд гол зүйлдээ анхаарлаа хандуулдаггүй. Тэглээ гээд гэр бүлээ хая гэж байгаа хэрэг биш шүү. Ирэхээсээ өмнө, хийх ёстой ажил бусад зүйлсээ дор бүрнээ амжуулж байгаарай гэж хэлэх гэсэн юм.
-
Өмнө хэлж байсан 14 хоногт нэг удаа ажлынхаа байрны бүх буланд ус дусаагаарай. Нэг дусал ус байхад болноо. Энэ нь үргэлж санхүүгийн энергийг нь сэргээж байдаг шүү.
Баярлалаа.
Шинэ мэдээ