Гэр бүлээ хамгаалах Фэнг Шүйн арга

Гэр бүлийн хамгийн сайн энерги бол зөв урсгал тасралтгүй үргэлж оруулж ирэх зөв орчныг бүрдүүлж өгөх явдал юм. Яаж зөв орчин бүрдүүлэх вэ гэхээр гэрийнхээ тохижилтыг гэр бүлийнхээ зорилготой хоршуулж тохижуулах хэрэгтэй. Айлуудаар орон байрны зөвлөгөө өгөх гээд гэрийг нь судлаад үзэхээр ихэнхдээ гэр бүлийн зорилгоос нь тохижилт нь тэс өөр байдаг. Бараг ихэнх айл. Үүнийг нь яагаад гэж асуухаар өөдөөс, санхүүгийн боломж арай болоогүй байна. Арай амжихгүй байна гэдэг. Энэ маш буруу. Гэр тохижуулахад жаахан сэтгэлгээ, судалгаа хэрэгтэй. Хуучин тавилгаа хүртэл будаж, хуулагдаж янзлаад тухтай тавилга болгож болно. Жишээ нь: Танай гэр бүлийн зорилго магадгүй таны хүүхэд сургууль төгсөх гээд, мундаг боловсрол мэдлэг эзэмшиж, амьдралд хөлөө олох гэж тэтгэлэг хөөцөлдөх хэрэгтэй боллоо гэж бодъё. Тэгвэл илүү дулаахан, зөөлхөн өнгөөр ханаа будаж, хэрэгтэй хэрэггүй зураг хөрөг, баахан одон медаль, замбараагүй жаазтай зүйлсээ далд хийж цэгцлэх хэрэгтэй. Олон зүйлгүй эмх цэгцтэй, цомхон тухтай болох тал дээр анхаарах ёстой. Үүнд Монгол гэрт байх, нэг өрөө жижиг байранд байх нь огт хамаагүй шүү. Боломждоо тааруулаад цомхон болгож цэгцлэхээр эрдэм мэдлэг боловсролын энерги аяндаа өөрөө зөв болж орж ирдэг. Хэрэв санхүүгийн байдлаа сайжруулна гэж бодож байвал гэртээ үргэлж ажлаа хийх, маш тухтай, гэрэлтэй, сандалтай хэсэг гаргаж байж гэрт нь зөв санхүүгийн энерги бүрэлдэж ирдэг. Энэ маш чухал. Үүнийг орчноо зөв бүрдүүлэх гэж хэлээд байгаа юм. Тэгж байж гэрийн урсгал зөв болно. Хүмүүсийн сэтгэлийг бодож, дурсамж хадгалж гэрээ тохижуулах биш зорилготойгоо нийцүүлээрэй.
 
Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал