Хүмүүс нэг л зүйлийг хүсдэг

Жудочид кимоногоо угаах, буудагчид үргэлж бууныхаа голыг цэвэрлэж,
тосолдог. Суудлынхаа түрээсийг төлж чаддаггүй үсчин, хоолны газар нээгээд
дампуурч байгаа хүмүүс, хүнсний дэлгүүр нээгээд бараагүй болоо дампуурсан хүмүүс байдаг. Нэг л зүйлийг хүсдэг.
Мөнгө яаж дуудах уу? Яаж баян болох уу гэж. Тэгвэл тамирчид яаж амжилт
гаргадаг юм бэ? Амжилттай яваа дугуй завсар дээр очиход:

1. Өглөө ирт ирж дугуйны төхөөрөмжөө тослоод, нааш цааш хөдөлгөж өдөржин
ачаалах зүйлд бэлдэж байдаг.
2. Амжилттай хүнсний дэлгүүр ороход гэрэл гэгээтэй, тааз хана гээд бүх зүйл нь
цэвэрхэн, бараануудаа гоё өрсөн. Дээрээс нь хэрэгтэй бараагаа ахиухан татаж,
мөнгө олох биш эхлээд олсон мөнгөөрөө дэлгүүрээ дүүргэж, дүүрэн бараатай
байлгах нь чухал гэдгийг ойлгосон байдаг.
3. Амжилттай яваа хувцасны лангуу ороход цэвэрлэгээ хийж гэрэл гэгээгээ
янзалж, эмх цэгцтэй болгож, хувцас солих хэсэгтээ, мөн бараануудаа донжтой
өрж, орж ирсэн хүнтэй таатай харилцаж, мэдрэмжтэй байдлаар зөв харилцаа
тогтоож байдаг.

Хүмүүс ямар нэгэн зүйлийг амжилттай хийхийн тулд түүнд ашиглаж байгаа зүйлээ
цэвэрлэж, бэлдэх нь амжилттай байхын гол үндэс юм. Муухай үнэртэй хөлстэй
кимоногоор хэрхэн амжилттай барилдах билээ. Гол нь зуурсан буугаар хэрхэн
амжилттай буудалт хийх билээ. Хэзээ зуурах бол гэсэн айдастай, өрсөлдөгч бөх нь
хамраа чимхээд юу үнэртээд байна гэж хэзээ хэлэх бол гэсэн айдастайгаар
барилдахгүй. Иймд юмаа бэлд, юмаа цэгцэл, гэрэл гэгээгээ нэмж өгөөрэй.
Өөртөө итгэлтэй бай. Шүдээ угаа, үсээ арчил, арьсаа гоё байлгаарай. Цэвэрхэн
сайхан хувцаслаж, зөөлөн үнэр өөрөөсөө үнэртүүлэх. Жингээ хасаж. Хоолоо
тохируулж идээрэй. Аяндаа бүх зүйл сайхан болж илүү дэмжлэгтэйгээр та амжилтад
хүрэх болно.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал