Аргалах биш арга ухаанд суралцаарай

Хүмүүс ямар нэгэн зүйлийг аргалах тухай их буруу ойлголттой байдаг. Арга чарга, аргалах хоёр өөр. Аргалах бол хэсэг хугацаанд, түрдээ тэр зүйл нь болтол гэсэн утгатай. Харин арга бол юмны нэг тал, бүрэн шийдэх, оюун бодолд төрж буй, туршигдсан үйл явц гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр та бүхэн аргалах биш, арга ухаанд суралцах, ашиглах ёстой гэсэн үг.
Эрүүл мэнд, өдөр тутам, хийх ёстой зүйлс, үүрэг хариуцлага, шийдвэр, гаргалгаа, цаг хугацаа гээд бүх зүйлийн арга ухаанд суралцаарай. Тэрнээс аргалах, торгоох, түр зуурдаа, хэсэг зуур гэсэн зүйлс ер нь хүний амьдралыг сайн зүйлд огт хүргэдэггүй. Толгой өвдөхөөр эм уугаад, зүрх өвдөхөөр эм уугаад аргалаад л яваад байдаг. Нэг л өдөр хэцүү байдалд орно. Иймээс эрүүл байх, толгой өвдөхгүй байх арга ухаанд суралцах хэрэгтэй гэсэн үг. Энэ хоёрыг үгийг хүмүүс их холиод байдаг. Түр зуурдаа мөнгөтэй болтлоо аргална. Гэтэл тэр нь бараг аргалах биш тогтмол зүйл болчихдог. Өглөөний цай уухгүй аргалаад яваад байдаг. Тэр нь тогтмолжоод ирэхээрээ цөсөө авхуулаах хэмжээнд хүргэдэг. Аргалах биш арга ухаанд суралцаарай.
 
Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал