Үс болон үсний сэвний тухай мэдээллээр өнөөдрийг эхлүүлж байна. Нэг онигоо ч гэх үү, болсон явдал ч гэх үү зүйл ярьж өгье. Сайтар ухаж уншаарай.
Нэг залуу тосгоны шаргал үстэй бүсгүйд сэтгэлтэй болж гэнэ. Хэчнээн учир байдлаа хэлж араас нь гүйгээд ч нэмэр байдаггүй гэнэ шүү. Аргаа бараад тосгоны удган дээр очоод бүх явдлыг ярьж тусламж гуйхад удган хэлжээ. "-Чи яваад тэр хүүхний үсний сэвнээс нь олоод ир" гэж. Залуу ч нууцаар гэтсээр өнөөх бүсгүйн гэрт ортол шалан дээр нь шаргал үснийх нь жижиг сэв байна гэнэ. Нууцаар цагаан алчуураараа боож зугтаагаад удганд авч ирж өгчээ.
Удган тэр үсний сэвээр нь бүсгүйг даллаж дуудсан байна. Тэгээд залууд хандаж:
"-За залуу минь, одоо гартаа улаан цэцгийн баглаа бариад тосгон дундуур яв. Тэр өөрөө чам дээр ирнэ" гэжээ. Өнөө залуу тосгон дундуур явтал түүнийг шаргал өнгөтэй үнээ дагаад, хөөгөөд байв гэнэ. Учир нь бүсгүй үнээгээ саагаад хувинд наалдсан үхэрний үсийг нь залуу хүүхний сэвлэг гэж андуураад удганд өгсөн байж.
Эмэгтэй хүн ч бай эрэгтэй хүн ч бай үс нь маш чухал мэдээллүүдийг агуулж байдаг. Жемс Камерун гээд Титаник, Аватар киноны мундаг найруулагч байна.
Тэр хүний туслах Монголд яах гэж ирсэн бэ? Хариулт нь маш энгийн. Аватар киноны гол дүрүүд бүгд гэзэгтэй ба гэзгээрээ дамжуулж ан амьтан болон байгаль дэлхийтэй холбогдож, амьдралын мод Ева-тай холбоо тогтоож байгаагаар киноны үйл явдлууд өрнөдөг. Үүнтэй холбоотой Монголчуудын сэвлэг, сэв зан заншлыг судалж байгаад буцсан хэрэг.
Бүсгүйчүүд үсний сэвлэгээ хаа хамаагүй хаяж болохгүй. Учир нь "Гэрт муу ёр, гай барцад шүглэнэ, уй гашуу болно" гэж эртний Монголчууд үздэг.
Хүний бие организм бол бүхэл цогц зүйл. Биеэс тань гарч байгаа бүхэн таны нэг хэсэг. Эдгээр "ул мөрөө" хамаагүй газарт хаядаг хүмүүс янз бүрийн өвчин тусамтгай байдаг гэнэ. Жишээ нь тайрсан үс, хумсаа хаа хамаагүй хаяах нь бие тавгүйрхэх, өвчин хүндрэх магадлалтай байдаг аж. Эртний хүмүүс үүнийг сайн мэддэг байсан учраас үсний сэв, тайрсан хумс зэргээ хамаагүй хаядаггүй байжээ.
Аман яриагаар шувуу үүр рүүгээ үсний сэвийг авч явбал толгой өвдөнө гэж ярьдаг. Энэ нь ч үнэний ортой. Учир нь шувууд гол төлөв геологийн гаж бүсэд үүрээ засдаг. Ийм газар хүмүүст таагүй нөлөөлж, асар их хэмжээний сөрөг энергийг ялгаруулдаг. Тиймээс хаясан үсээр дамжуулан энергийн сувгаар хүнд нөлөөлдөг гэсэн үг.
Хумсыг байрны айлууд усанд хийж урсгавал зохилтой. Харин хувийн байшинтай хүмүүс хумсаа угаадастайгаа хольж асгах хэрэгтэй.
Үсний сэвээ шууд ил галаар шатаадаггүй. Галын бурхан цочно гэж үздэг учир цав цагаан цаасанд боож байгаад шатаагаарай.
Зарим хүмүүс ярьдаг даа? Фитнест л дасгал хийхгүй бол гэртээ хийгээд худлаа байна аа гэж. Яагаад тамирчид эртний Японы ёсоор ямар ч бэлтгэл хийх газартаа мөргөж хүндэтгэл үзүүлдэг вэ? Одоо ч гэсэн манай бараг бүх бөхчүүд дэвжээндээ мөргөдөг. Месси, Роналдо нар ч гэсэн хөл бөмбөгийн талбайгаас адис авч тоглодог. Үүнтэй яг ижил үсчин хүн, үсчний газар гэдэг нь тухайн үс болон хумсны энерги зохицуулдаг. Тиймээс зориулалтын газар нь үс хумсаа авахуулж янзлуулах хэрэгтэй гэж Фэнг Шүйн мастерууд зөвлөдөг.
Төрсний дараа эмэгтэйчүүдийн үс мэдээж маш их унана. Энэ үед нь аль болох тэжээлийн тос, янз бүрийн арчилгааны арга хэрэглэж гэр орондоо энд тэнд үсний сэв болгохоос сэрэмжлэх хэрэгтэй.
Баярлалаа
Шинэ мэдээ