Хаврын улиралд болж өгвөл гэрийнхээ болон ажлын байрныхаа зүүн, зүүн өмнө зүгийг ихээхэн анхаараарай. Зүүн, зүүн өмнө зүгийг цэвэрлэх, эмх цэгцтэй байлгах, 7 аяганд ус хийж тавих, эсвэл дугуй том зууван саванд ус хийж тавиад цэвэрхэн байлгах хэрэгтэй. Энэ нь тухайн жилдээ эрүүл энх, санхүү эдийн засаг нь зөв байхад ихээхэн нөлөөлөл үзүүлдэг. Мөн гэрийнхээ баруун хойд талд ямар нэгэн хувь хүний хөгжилтэй холбоотой зүйл байрлуул. Сайн чанарын ном, эсвэл дасгалын төхөөрөмж, иогийн гудас гэх мэт. Өөрөө бодож байгаад хувийн хөгжилтэй холбоотой зүйл байрлуулаарай. Энэ нь бүтэн жилийн турш хөгжиж суралцаж, санаа зовж байгаа зүйлс нь улам багасаж, түгшиж бодож байсан бүхэн арилж өөрчлөгдөх болно гэсэн утгыг илтгэдэг.
Шинэ мэдээ