Аз жаргал гэж юу вэ?

Аливаа зүйл ирэх буцах гэх мэт харилцан адилгүй хөдөлгөөнтэй байдаг. 
Аз жаргал ирэх тухай. Аз жаргал гэж юу вэ? Тухайн цаг мөчийг юутай ч хольж сольшгүй, нэг тийм таатай мэдрэмж, таатай сэтгэгдэл төрүүлэхүйц цаг үе, үйл явдал, нөхцөл бүрдэлт гэж зарим талаараа ойлгож болно. Хүн ер нь ямар нэгэн зүйлд асуудлаа шийдэж ард нь гарсныхаа дараа л илүү аз жаргалтай байдаг.
 
Манайхан өөрсдөө ямар нэгэн зүйлийг гол чухал зүйл гэж бодоод дандаа хойшлуулаад байдаг. Өглөөний цай, оройн унтахынхаа өмнө нүүрээ цэвэрлэх, өөртөө 30-40 минут гаргаж хэдхэн сунгалтын дасгал хийх, хайртай хүмүүсээ чин сэтгэлээсээ тэврэх, гайхалтай гоё үгсийг чин сэтгэлээсээ хэлэх, жижиг гэлтгүй яг өмнө байгаа зүйлийг барьж авч хурдан хийж дуусгаж, ард нь гарах гэх мэт. Өөртөө дүрэм, журам, өөртөө чиглэл өгч байгалийн хууль, хүмүүсийн он цагийн уртад ажиглаж туршиж олсон ололт амжилтаас өөрийгөө зугтаалгаж, хий хоосон найдвараа тэжээх утгагүй зүйлсийг дагаж хэтэрхий их цаг үрдэг явдал юм.
 
Бүх зүйлд утга учир, бүх зүйлд мөн чанар бий. Мөн чанарыг дагах аваас аз жаргал ирж, дэг журамтай, өөрийнхөө тухай бодолтой байх аваас бүх зүйл илүү тааламжтай утга учиртай, төгс төгөлдөр байх болно. Сайхан амар. Сайн унт. Ажлаа сайн бодож хий. Өөрийгөө аз жаргалгүй болгодог зүйлээс хол бай. Зарим зүйлд өөрөө аз жаргалыг бүтээх хэрэгтэй болдог. Алхам бүртээ хойшлуулаад хожим саад болох жижиг ажлуудаа амжуулж бага багаар хий. Нэг л мэдэхэд чамд тааламжтай маш олон зүйлс ирсэн байх болно.
 
Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал