Байраа хурдан зармаар байна уу?

Хүмүүсийн хамгийн их асуудаг зүйл бол "-Байраа хэрхэн хурдан зарах вэ? гэсэн асуулт байдаг.

Фэнг Шүйн ямар нэгэн тийм зүйл байдаг уу гэж маш олон хүн асуусан юм. Үл хөдлөхийн худалдаа эрхэлдэг хэдэн найз, харилцаатай байдаг компаниуд руугаа залгаж асуулаа. Өглөө утас дуугарав. Миний асуусан асуултын хариултыг тэд нар надад судлаад явуулсан байна.

Учир нь 2020 онд үл хөдлөхийн хүмүүсийн худалдан авах чадвар 29%-аар буурсан, 2021 онд чадвар нь 47% болтлоо буусан байна. Үлдсэн 53% буюу худалдаж авах чадамжтай хүмүүсийн 8% нь гадаадад амьдардаг. Гадаадад ажил хийж 2020-2021 онуудад Монголдоо ирэхээр төлөвлөж орон гэрээ бэлдэж байгаа хүмүүс гэсэн үг. 7% нь тодорхой хэмжээгээр бизнес нь амжилттай яваа бөгөөд хуримтлалаараа байр авах хүн. 34% хувь нь байрны зээл горилж байгаа хүмүүс. Үлдсэн 4% нь гаднын хөрөнгө оруулалттай газар болон гаднаас хөрөнгө татаж энд үйл ажиллагаа явуулдаг хүмүүс болж таараад байгаа юм.

Фэнг Шүйд хэд хэдэн арга бий. Гэхдээ эдийн засаг нь ийм байдалтай, хүмүүсийн худалдан авах чадвар ийм байхад таны байр 1000 Фэнг Шүйн зөвлөгөө байгаад ч тийм амархан зарагдахгүй л болов уу.

  • Хамгийн түрүүнд таны байрыг худалдаж авах шалтгаан хэрэгтэй. Жишээлбэл та 1-р хороололд байр зарах хэрэгтэй байлаа гэж бодъё. Хамгийн түрүүнд хэнд зарах вэ? Мэдээж хамгийн том бэлэн мөнгө эргэлдэж байдаг газар бол "Хар хорин" зах. Тиймээс өөрийн ажлын байртайгаа ойрхон байр хайж байгаа хүмүүс тэнд зөндөө байгаа. Тэнд л та цагаан хоолойгоор зарлуулж, зараа наах хэрэгтэй. Бусад газрууд ч гэсэн ялгаагүй.
  • Зарах гэж байгаа байраа маш сайн цэвэрлэж засвар хийх хэрэгтэй. Фэнг Шүйн зөвлөгч гэртээ авчирч түүнээс зөвлөгөө авч хөнгөхөн обой хөшгийг нь сольж хямдхан ч гэсэн донжтой засвар заавал хийсэн байх ёстой.
  • Босгон дээр нь долоон дусал ус дусааж дараа нь байрныхаа бүх буланд ус дусаана.
  • Муур зуур хулгана оруулахаар хурдан зарагддаг гэсэн явган ярианд итгэх хэрэггүй.
  • Мөн хүлээх хэрэгтэй. Таны байрыг худалдаж авах гэж байгаа хүнд зориулж та хүлээж, зээл гарах хугацаа хүртэл нь хүлээх хэрэгтэй.
  • Таньдаг банкны эдийн засагч, зээлийн мэргэжилтэн байвал тэд нарт хувь өгч тохиролцож чадвал маш хурдан зөрж өгөх боломжтой.
  • Мөн дээрх хүмүүсийг ашиглаж зээлийг нь гаргаж өгөх талаар хөөцөлдөж өгч болно.
  • Зарах гэж байгаа байрны шалыг их сайн анхаар. Фэнг Шүйд шал нь онцгүй байр зарагдахдаа удаан байдаг. Тиймээс хулдаасалж, будаж, паркетаа өнгөлүүлж янзлуулах хэрэгтэй.
  • Байраа зарах хүртлээ зүүн өмнө зүгт нь Фэнг Шүйн сампин өлгөх хэрэгтэй. Энэ нь тухайн зүйлийг худалдаж авах хүмүүсийн энергийг гол хаалга руу чиглүүлж өгч байгаа юм.
  • Өдрийн гэрэл хийж хэзээ ч болохгүй. Дандаа шар тусгалтай гэрэл хийх хэрэгтэй. Шар тусгалтай л бол Лед гэрэл хийж болно. Энэ Фэнг Шүйд гэрт хүйтэн энерги үүсгэнэ гэж үздэг учир орж ирсэн хүнд хүйтэн энерги үүсгэж хурдан гарахын түүс болно.
  • 00-ийн өрөөг анхаарч засвар хийж цэвэрхэн болгох хэрэгтэй. Угаалгын өрөөнөөс илүү 00-ийн өрөөг өөрийнхөө боломжид тааруулж янзлах хэрэгтэй. Плитаг нь сольж илүү цэмцгэр болгох хэрэгтэй. Энэ ямагт худалдан авагчийн сэтгэлд нөлөөлөх болно.
  • Байр тань хоосон байгаа бол эргэхдээ дандаа чанга хөгжим тавьж, дуу чимээ гаргаж байх хэрэгтэй.
  • Хаалганыхаа бариулд нь цэнхэр өнгийн тууз уях хэрэгтэй.Энэ нь Фэнг шүйд хурдан зарагдах чухал алхам гэж үздэг.
  • Байрныхаа ямар нэгэн зүйлийн онцолж, худалдаж авах хүнийхээ сэтгэл зүйд нөлөөлөхүйц засах хэрэгтэй. Жишээлбэл харанхуй өрөөгөө хувцасны өрөө болгож эсвэл ажлын байр болгож засах нь худалдаж авах хүнд их таалагдана.
  • Эцэст нь хэлэхэд зарах байраа хүнд үзүүлэхдээ дандаа бүх гэрлийг асааж байх хэрэгтэй. Өдөр байсан ч гэсэн. Мөн заавал тод хурц гэрэлтэй, их гэрэлтэй байх хэрэгтэй гэдгийг битгий мартаарай.

Дээрх зөвлөгөөнүүдийг туршаад үзээрэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал