Гэрийн хувцсаа хэрхэн хадгалж, хэрхэн эвхэж, ямар энерги шингээн тавьж байгаа нь таны мөнгөний урсгалтай салшгүй холбоотой. Эмх замбараагүй, үрчийсэн, шалан дээр хаягдсан, эсвэл огт хэрэглээгүй oлон жил болсон хуучин хувцас таны санхүүгийн урсгалыг гацааж, тогтворгүй байдалд хүргэж байдаг. Харин эмх цэгцтэй, анхаарал халамжтай хадгалсан хувцас бүхэн таны орлогын шалтгаан болж өгдөг.
Хувцас эвхэх үйлдэл бол нэг төрлийн санхүүгийн сайн урсгалыг үйлдвэрлэж байгаа үйлдэл. Өөрөө өөртөө хүндэтгэл үзүүлж, өөртөө зохицсон хувцсаа хүндэтгэлтэй хадгалах нь таны өөрийн үнэ цэнийг бататгаж, түүнтэй хамт санхүүгийн үнэ цэнэ нь өсөж байдаг.
Ялангуяа өдөр тутмын хувцсаа шүүгээнд хийхдээ нэг ч удаа “ашиг” гэж бодолгүй, яарч сандран, зүгээр л хийчихдэг бол яг тэр энерги л таны өдөр тутмын орлогыг зөрүүлж байдаг. Тиймээс шүүгээнийхээ хувцсыг нэг бүрчлэн анхаарч, тухайн өдрийн хөдөлмөрийн үр шимийг шингээсэн хувцас мэтээр хайрлаж хадгалах нь орлогын урсгалыг нээдэг.
Эвхэх үйлдэлдээ ухамсартайгаар ханд. Хувцас болгон “таныг төлөөлж” байдаг гэдгийг марталгүй, тайван, эмхтэй, халамжтайгаар хадгалж хэвшээрэй.
Шинэ мэдээ