Лед гэрэл тусгалаараа хоорондоо 2,000, 4,000, 6,000 гэсэн ялгаатай байдаг.
2,000 тусгалтай нь илүү цагаан тусгалтай байх ба бидний сайн мэддэг өдрийн гэрэл юм. Хүнийг өөрийнхөө бүтээмжээ бүрэн ашиглахад нь тусалдаг. Ийм гэрлийг үйлдвэр, бараа бүтээгдэхүүний агуулах, эсвэл байнга төвлөрч хийх шаардлагатай оёдлын цех ч юм уу илүү бүтээмж дээр тулгуурласан ажлын байранд байрлуулах нь тохиромжтой. Харин гэрт байвал үргэлж таныг тавгүйтүүлж ууртай болгож ядраадаг. Өөрөөр хэлбэл өдөр шөнөгүй 30 аяга кофе уухтай ижил нөлөө үзүүлж, зүрх дэлсэж, уурлаж, эсвэл царай цонхийж хачин болно л гэсэн үг.
6,000 тусгалтай нь хамгийн тод шар гэрэл юм.
Харин 4,000-тай нь зөөлөн шар хэр нь илүү тод тусдаг тул арьсны өнгийг илүү гоё харагдуулж хүнийг цонхигор биш илүү эрч хүчтэй байхад тусалдаг. Зөөлөн шар гэрлийг тухтай байдлыг эрхэмлэдэг хүмүүс гэртээ болон ажил дээрээ сонгоорой. Энэ гэрэл нь таныг амрааж энергийг тань нөхдөг гэж ойлгож болно.
Мөн шар тусгалтай гэрэл таны дэлгүүрийн барааг үнэ цэнэтэй харагдуулж, хэрэглэгчийг тайван байхад тусална. Харин цагаан гэрэл үргэлж хүйт даасан мэдрэмж төрүүлж яарах ёстой, хурдан гараад явах ёстой мэт мэдрэмж төрүүлдэг юм шүү
Тиймээс тодыг нь биш илүү харагдах байдал болон тусгалыг нь бодоорой. Манай зөвлөгч нар ашиг орлого нь жигд биш хүнсний дэлгүүр, гоо сайхны газарт зөвлөгөө өгөхөд 98% нь тод цагаан гэрэлтэй байдаг.
Бүх зүйлд өөрийн гэсэн зохих хэм хэмжээ байрлуулах ёстой байршил гэж байдаг учраас хэрэгтэй газарт зөв тусгалтай гэрлээ хэрэглэх хэрэгтэй юм шүү дээ.
Гэрэл сүүдэр гэдэг ойлголт нь тэр чигээрээ хүний энергитэй холбогддог учраас шийдвэр гаргахдаа бодож байгаарай.
4,000ватт биш шүү! Тусгалыг нь ярьж байгаа шдээ.
Шинэ мэдээ