Өөрийгөө хэр олон зүйлийг амархан хийж чадаж байгааг тоолоорой. Хоол, хувцас угаах, юм шивэх, майл шалгах, жижигхэн асуудлыг шийдэж байгаа, хүн хоорондын харилцааг шийдэж байгаа, хүүхдүүд, найзууд гэх мэт тусламж гуйх үед асуудалд нь хэрхэн оролцож шийдэж байгаагаа хараарай. Жижиг ч байсан, том ч байсан асуудлыг хэр хурдан шийдэж байгаагаас хамаарч таны сайхан эсвэл таагүй амьдрах нь харагдана.
Өөрт оногдсон үүрэгт ажлыг, өөрийнхөө үүргийг умартаж ихэнх зүйлээ маш хэцүүгээр, өөрт төвөгтэйгөөр хийдэг бол ирээдүй нь тийм ч гэрэлтэй байж чадахгүй. Хамгийн амархнаар, хамгийн хурднаар, хэрхэн чанартай яаж хийх үү гэдгээ л сайн бодож байх хэрэгтэй. Тэгэхээр өөрийгөө болон өрөөлийг юу хүсээд байгааг маш сайн ойлгох хэрэгтэй. Мэдээж хүний хүсэлд хязгаар гэж байхгүй, ихэнх хүмүүс юу хүсээд байгаагаа тэр бүр мэддэггүй ч, өөрийнх нь хэрэгцээ, өөрийнх нь багтаамжаар үүнийг мэдэх боломжтой гэж хэлмээр байна. Тиймээс өөрийгөө юуг хамгийн сайн хийж, хамгийн амархан хийж чадаж байгаагаар өөрийнхөө бизнесийг цэцэглүүлэх хэрэгтэй боломжтой.
Баярлалаа.
Шинэ мэдээ