Таагүй зүйлээс дээгүүр, таагүй энергийн урсгалаас дээгүүр байх, аливаа онцгүй зүйлийн нөлөөллөөс хэрхэн өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах талаар. Бүх зүйл ордог бас гардаг. Ирдэг бас буцдаг.
- Манай ажил дээр ёстой хэцүү хүн байдаг. Уйлж, дуулж их жүжиглэнэ. Яаж ч сайхан, муухай, таатай, таагүй, ойлгуулах гэж хичээгээд нэмэр байдаггүй.
Аливаа таагүй энергийг хүлээн авагч нь хохирогч өөрөө байдаг. Тэр утгаараа тухайн хэцүү ааштай хүн нь энергийг өөртөө хуримтлуулагч биш гаргагч, гадагшлуулагч байдаг бөгөөд, гол нь тухайн хүний ямар нэгэн хандлага, үйлдлийг нь хүлээж авахгүй, гол нь огт хариу үйлдэл үзүүлж харилцахгүй байх хэрэгтэй.
Тодорхой хэмжээгээр ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэх болгонд таны зөв зүгээр урсаж байгаа таатай энергийг нь энергийн бохирдолд оруулчихдаг бөгөөд та дагаад хямарч, хамт байхад тухгүй мэдрэмжийг төрүүлдэг. Юм асуусан ч бүү дугар, ямар нэгэн жижиг том ямар ч харилцаа битгий үүсгээрэй. Тодорхой хугацааны дараа хана мөргөсөн тэр таагүй хүний харилцаа нь ор мөргүй байхгүй болно.
Баярлалаа.
Шинэ мэдээ