Яаж мөнгө олох вэ? яаж мөнгө олох талаар төлөвлөх вэ?
- Хамгийн түрүүнд дараах 3 асуултыг өөрөөсөө асуух хэрэгтэй. 1. Би хэрхэн бусдад тусалж, асуудлыг нь шийдэж чадах вэ? 2. Бусдад байхгүй надад байгаа ямар баялаг байгаа вэ? Ямар давуу тал байгаа вэ? 3. Хэрхэн бага зардлаар үр дүнтэй ажиллах төлөвлөгөө боловсруулж болох вэ? гэж.
- Гэрийнхээ зүүн өмнө болон зүүн хойдыг зүгийг идэвхжүүлнэ. Зүүн өмнө зүг нь мэдээж санхүү эдийн засгийн модон махбодтой зүг. Харин зүүн хойд зүг нь эрдэм мэдлэг, тэр дундаа хөгжил дэвшлийн зүг шороон махбодтой учраас анхаарна. Яаж анхаарах вэ? гэхээр санхүүгийн таатай урсгалыг чиглүүлж өгөхийн тулд гоёмсог саванд цэвэр ус хийж тавих. Зүүн хойд зүгтээ улаан бүрхүүлтэй гэрэл асаах, эсвэл зүүн хойд зүгтээ номын сан, эсвэл галт шувууны ямар ч хамаагүй зураг байрлуулна. Ингэж тухайн зүгт байгаа махбодыг сэргээж өгнө.
- Хийж байгаа зүйлдээ үнэхээр итгэлтэй бөгөөд гол нь судалгаагаа сайн хийсэн байх ёстой. Ямар ч сайн бизнес хэзээ ч мөнгөөр босдоггүй. Хэзээ ч мөнгө шаарддаггүй. Сайн бизнес өөрөө өөрийгөө босгодог. Сайн бизнес өөрөө өөрийгөө хөгжүүлж, өөрийгөө цаашаагаа хөтөлдөг. Сайн бизнесийг хийж байгаа хүнийг сайн бизнес өөрөө голдог. Иймд түүнийг хийж байгаа хүн дагаж хөгжиж, өөрчлөгдөж, шинэчлэгдэж, улам шудраг, ухаалаг, хөрвөх чадвар сайтай, хүн чанартай, өөрийн гэсэн арга барилтай, өөрийн гэсэн ертөнцтэй, гэр бүл бусад хүмүүст энэрэлтэй байхыг шаарддаг.
- Хүмүүс бизнес хийнэ, ямар нэгэн мөнгө олно гэхээр эхлээд дандаа мөнгө хайгаад, тийм зүйл хийхээр тийм мөнгө байхгүй гэж гомдолдог. Учир нь ямар нэгэн зүйлийг хийхдээ хэцүү үеийг нь мөнгөөр худалдан авч, цаг хэмнэж, биед амар байх үе рүү нь шууд хүрч, өмнөх буюу бизнес мэндлэх, бизнес төрөх үеийг нь харалгүй шууд л амар байдал руу нь очих гээд байдаг. Үнэндээ чи бизнес, мөнгө төрөх агшин харж чадаагүй өөрөө мөнгө төрүүлж чадаагүй байж, ирээдүйд тайван, тогтвортой бизнестэй байх хэзээ ч боломжгүй. Хүмүүс зээлээр энэ үеийг нь алгасаж тайван үед нь очоод, барилгын завсар хийх, тоног төхөөрөмж захиалж наашаа цаашаа явах, түрээсийн талбай олох, сав баглаа боодол гэх мэт зүйлийг ажил гэж андуурч, түүндээ маш их ач холбогдол өгч хамаг хөрөнгө оруулалтаа түүндээ зориулдаг. Тэгээд яг бизнесээ хийх болсон чинь өнөөх нь бүтэлгүйтдэг. Учир нь чи үүнийг шууд л зээлээр, хадгаламжаараа, хэн нэгний мөнгөөр босгосон учраас. Энэ бол ажил биш энэ бол бизнес хийх явцад тохиолддог процесс. Хамгийн чухал зүйл бол чиний зах зээлийн орчин бөгөөд үүндээ хангалттай судалгаа хийж чадвал мөнгө зарахгүйгээр бизнес эхлүүлэх боломжтой. Ямар нэгэн мөнгө зарцуулахгүй зөвхөн суралцах, хөгжих, анхны капиталыг өөрөө өөртөө бага ч гэсэн хувиар үүсгэж чадвал таны бизнес амжилтад хүрэх магадлал нь 1000% гэсэн үг. Иймээс Фэнг Шүйд итгэж, Фэнг Шүйн мөнгө дуудах зүйлийг тавихаар бизнес маань сайжирна гэж бодож болохгүй. Фэнг Шүй бол ямар нэгэн зүйлийн энергийн урсгалыг чиглүүлэгч, дуудагч, хэвийн болгогч, хамгаалагчийн үүргийг гүйцэтгэдэг юм. Эцсийн эцэст өөртөө найдах хэрэгтэй бөгөөд харин Фэнг Шүй чамайг хамгаалж, таатай урсгал дунд байхад нь туслах болно.
Баярлалаа.
Шинэ мэдээ