Фэнг шүйн"Зөвлөгөө"

Ажлын бүтээмжтэй гэр бүлийн харилцаа салшгүй холбоотой. 
 
Нэг залуу эхнэрээсээ байнга олон зүйлийг нэхдэг байж. Тэдний эхнэр нь нөхрийгөө бараг утасдаагүй байхад хоол хийж байна. Тэдний эхнэр нь орой болгон кекс хийдэг. Тэдний эхнэр нь гоё биетэй гэж. Эхнэр нь хэлсэн. Хайраа. Аливаа бүх зүйл харагдаж байгаа шигээ бишээ гэж. Тэр залууг сайхан хоол хийж орой болгон кекс хийдэг найз нь гэртээ хоол ид хэмээн урьжээ. Гэтэл яг хонхыг нь дарах гэж байтал нөгөө гэрт нь бөөн хэрүүл болж байна. Би чамаас сална ги***ий минь. Битгий яваач. Хоёулаа гэртээ учраа ольё. Тэр залуу орж чадалгүй эргээд л яваад өгсөн. Тэр сайхан хоол хийдэг. Дулаан уур амьсгалтай гэр бүл нь гэртээ мөнхийн хэрүүлтэй. Зүгээр л хүмүүсийн хажууд жүжиглэдэг байж. Гэртээ ороод эхнэр лүгээ харахад хараахан хоол хийж амжаагүй ч олон ажил өнөөдөр яаж амжуулснаа ам уралдан ярив.
 
LEXUS 570 аар ажилдаа явахад машинуудын ихэнх нь зам тавьж өгнө. Хаана ч машинаа тавьсан зогсоол үргэлж олдоно. Ямар ч газар очсон харуул нь олон зүйл шалгаахгүй оруулна. Гэхдээ урдаа хоёр цагдаагийн машин, ардаа хоёр хамгаалагчтай явуул гэж жолооч нь бодно. Аксент унасан залуу ажилдаа явна. Заавал давхина. Очихоор зогсоол олдохгүй тул баахан дэмий тойрно. Гэхдээ зогсоол олдож л таарна. Ямар нэгэн албан байгуулга дээр очиход хамгаалагч нь хаашаа орох гэж байгаа юм. Гаднын машин оруулахгүй. Тэнд тавиад та алхаад ор гэж хэлнэ. Үүнд бухимдсан жолооч муусайн авлигал авдаг том машинтай хүмүүсийг та нар оруулчхаад битгий ш*** (Үүдэн дээр бөөн хэрүүл) Шарандаа би авлигачин болно гэж бодно. Машингүй хүмүүс амаржин, тос, бензин гэж шаналах сэдэв байхгүй автобусан дотор явна. Гэхдээ гэрлэн дохио дээр зогсохдоо ганц машинтай болчих юмсан гэсэн хулгайн нүдээр цонхны доор зогсох машинтай хүмүүс рүү харна. Жижгээсээ том хүртэл бүгд л байгаа зүйлдээ сэтгэл хангалуун биш.
 
Лалын жижигхэн улс Еврей залуугаас ирсэн захидал.
Намайг Халиф гэдэг. Би 39 настай хэзээ ч би жолоо барьж үзээгүй. Гэхдээ би танк жолоодож чадна. Хүүхэд байхад эцэг эх минь үхсэн. Гэхдээ би өш хонзон авна гэж боддоггүй. Одоо би гэр бүлтэй болсон. Гэхдээ би гэр бүлээ хамгаална гэж боддог. Манай ихэнх өндөр барилга дээр пуужин эсэргүүцэгч байдаг. Бид 16 нас хүрээд эр эмгүй заавал цэрэгт явдаг. Бид еврейчүүд учир хэзээд бэлтгэлтэй байх ёстой. Өглөө 7 цагт өдөр 12 цагт. Мөн 15 цагт. Орой 00 цагт заавал аваарын түгшүүр дугардаг. Бид нарыг үргэлж бэлтгэлтэй байлгах гэж тэр шүү дээ. 2-р дайнаас хойш дэлхийгээр их тархаж одоо эндээ суурьшиж байна. НҮБ-ээс бидэнд нутаг зааж өгсөн. Би хип хоп хөгжимд дуртай. Гаднын залуус шиг машиндаа чанга хөгжим тавиад урт замаар салхи татуулан давхих дуртай. Диско бааранд орж хүссэнээрээ бүжиглэх дуртай. Ан хийж хээрээр тэнэх дуртай. Интернэт ертөнцөөр чөлөөтэй аялах дуртай. Гэхдээ энэ бүхэн миний мөрөөдөл. Би ФРАНЦ, АНГЛИ, АРАБ хэлтэй. Бүх төрлийн хүнд хөнгөн ямар ч буугаар буудаж чадна. Миний эхнэр ч бас. Бас нэг сарын дараа хүү минь цэрэгт явна. 2 жилийн дараа охин минь явна. Тэд улсынхаа төлөө тэгэх л ёстой. Бид хэзээ ч сонор сэрэмжээ алдаж болохгүй.
Ийм захидал би зохион бичлээ. Монгол залууст ийм захидал ирвэл яах вэ? Хэдэн залуу намайг муулж хэдэн залуу үүнийг уншаад өөр дээрээ дүгнэлт хийх бол? Дахин нэг үлгэр ярьж өгий.
 
Тэр хүн хүмүүсээс нэг доллар хурааж авсаар байгаад баяжсан. Яаж гэж үү хүмүүстэй гэрээ хийдэг.Та миний газраас нэг цагийн дотор хүссэн хэмжээгээрээ ав. Энд жижиг 1 сая ширхэг туг байгаа. Энэ тугаар тойрог үүсгэж хатгаад авсан газраа тэмдэглэ. Миний эдлэн байшинг ч тойруулсан болно гэдэг байж. Хүмүүс хэдэн саяараа тэдний гэр лүү цувна. Туг хатгаж явсан хүмүүс байшинг нь тойруулж хатгаж байснаа чамлалтай санагдаж нуурыг нь оролцуулж хатгана. Дахин чамлалтай санагдаж ой мод руу дөхнө. Нэг мэдэхэд нэг цаг өнгөрч тохиролцсон ёсоор газраа авч чадалгүй эзний гар дээр нэг доллароо тавиад явна. Энэ хүн бол хүний шуналаар баяжсан хүн. Энэ юу гэсэн үг вэ гэвэл хүний шунал бол ёроолгүй шуудай л гэсэн үг. Хүн томроход хэрэглээ мөн адил нэмэгдэнэ.
 
BENZ 100км-40л түлш хэрэглэнэ. Аксент 100км- 9 л түлш хэрэглэнэ. Гэхдээ хүн үргэлж л бензинийг хүснэ. Байгаадаа сэтгэл хангалуун байх нь тайван сайхан амьдрахын үндэс гэж би боддог. Ингэж боддог нэгнээ шуналтай эрүүл бусаар нь дуудах ч хүн цөөнгүй. Тайван сайхан гээд аксент уна гэсэнгүй. Ямар ч хэрэглээ байж болно. Гол нь зогс гэсэн газраа өөрийгөө барьж чаддаг гар торомз үргэлж байх ёстой. Өөрийнхөө үнэт зүйлийг бусадтай бүү жиш. Өөрт чинь хэрэггүй зүйлийг насаараа мөрөөдөөд ч олж авч чадахгүй хүмүүс олон байгаа.
 
Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал