Айл гэрийн энергийг устгагч

Буйдан гэдэг нь буйдхан, тухлаг, тохилог гэсэн утгаас үүсэлтэй. Өөрөөр хэлбэл буйдан гэдэг нь тусдаа орчин гэсэн утгатай.

Буйдангийн гол үзүүлэлт гэж байдаг.

  • Буйдан нь маш тухтай, ямар ч хүнд тухтай сэтгэл төрүүлж байх хэрэгтэй. Тухтай сэтгэл төрүүлж чадахгүй бол тухайн буйдан нь айл гэрийн энергийг устгаж байна гэсэн үг. Ямар өргөн юм бэ?, доороос хайраад байна, ямар муухай өнгөө алдаж байна, хоёр хүн хэвтэхэд багтахгүй юм, богинодоод байна гэх мэт сэтгэлд чинь нийцэхгүй зүйлс байгаа бол болж өгвөл солих хэрэгтэй.
  • Буйдан нь 100м/кв доош талбайтай айлд бол цомхон мөн хөнгөн байх хэрэгтэй. Энэ талбайгаас доош м/кв талбайтай айл нээх хүнд хэр нь том буйдан байрлуулах аваас шийдвэрлэгдэхэд хэцүү асуудлуудтай учирдаг. Иймд аль болох хөнгөн цомхон буйдан сонгоорой. Том талбайтай бол том буйдан сонгож болно.
  • Буйдан нь хачиг үүсэгч таатай орчин болдог. Иймд зориулалтын цэвэрлэгчээр цэвэрлэж, дээгүүр доогуур нь сайн цэвэрлэх.
  • Буйдан нь доороосоо татдаг ор болдог байвал их зүгээр. Харин өөрөө дундуураа нугарч ор болдог бол гэр бүлийн харилцаанд маш том асуудал үүсгэдэг. Иймд дундуураа нугардаг нугастай буйдантай бол заавал нэг том зааггүй гудас дэвсэж амарч байгаарай.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал