Аз гэдэг бол энергийн хамгийн таатай урсгал. Хамгийн тааламжтай урсгалын үр дүнд бий болсон таатай нөхцөл байдал, тухайн үед гэнэтийн хэр нь хормын төдийд аз жаргал өгдөг цаг хугацааны давтамж, амьдралын олгож буй боломж юм.
Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг шиг азыг хүртэж илүү азтай байхын тулд эхлээд саваа бэлдэх буюу өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Аз энергийн тааламжтай нөхцөлд бий болж бүрэлддэг. Энэ нь хамгийн түрүүнд инээмсэглэж байгаа хүнд энэ азыг хүлээж авах эхний урсгал нээгддэг юм. Тиймээс өөрийнхөө хамгийн сайнаараа өөрийгөө хамгийн гайхалтай харагдахаараа инээх хэрэгтэй. Зүгээр л хөөрхөн, бусдын хайрыг татахаар инээгээрэй. Ямар цаг үед бусдад төвөг болохгүйгээр зөв инээмсэглэж сурах вэ гэдэг нь хамгийн чухал юм шүү.
Баярлалаа.
Шинэ мэдээ