FOMA МЭДЭЭ

Танд ямар нэгэн хобби байгаа юу?

2023-12-03

  • Чиний ойрын төлөвлөгөө юу вэ? Мэдэхгүй ээ. Нээх энэ талаар бодож үзээгүй юм байна.
  • Чиний хамгийн дуртай өнгө юу? вэ? Цэнхэр, ногоон, цагаан ч юм уу, за байз энэ талаар нээх бодож байгаагүй юм байна.
  • Чамд ямар нэгэн хобби байгаа юу? Уг нь арван жилд, оюутан байхад байсан л юм. Одоо ч зав гарахгүй юм дөө.
  • Чи ямар ажил эрхэлдэг вэ? Одоогоор яг ажилгүй байна. Өмнө нэг газар нягтлан хийдэг байсан. Одоо хэд хэдэн газарт анкет өгчхөөд хүлээж байна даа.
Эндээс ингээд харахаар ямар ч төлөвлөгөөгүй, ямар ч шийдвэргүй, ямар ч зорилгогүй. Тэгсэн хэр нь завгүй. Тэгээд ажилтай байгаа юм уу гэхээр тэр нь нээх өөрийнх нь амьдралыг өөрчлөх, өөрийнх нь амьдралыг шийдэх хэмжээний биш. Зүгээр л цаг нөхцөөсөн. Хүүхэд авах, хоол хийх, юу гэдэг юм өдөр тутамдаа хийдэг зүйлээсээ илүү гарч чадахгүй. Зүгээр л амжихгүй байна гэдэг. Хүүхэд өсгөх, хүүхэд харах бол тоглоом биш. Тун амаргүй ажил. Гэхдээ энэ бүхнийг зохицуулж өөрийгөө чөлөөлөх ухаан л хэрэгтэй байгаа юм.
 
Ажлаа зөв хуваарлиж, өөрийгөө зөв жолоодож, өөрөө өөртөө үргэлж хариулт олдог байх хэрэгтэй. Өөрийн гэсэн ертөнцтэй, өөрийн гэсэн хобби, сонирхолтой, өөрийгөө хөгжүүлэхэд цаг гаргадаг. Өөрийгөө аз жаргалтай байлгахад хүнээс нээх их зүйл шаардахгүй. Үнсэлт, хайр, тэврэлт, дасгал хөдөлгөөн, инээмсэглэл, алхах, үзэх гэх мэт хорвоогийн хамгийн сайхан зүйлс үнэгүй байдаг юм. Өөрөө өөртөө үргэлж хариулттай, өөрийгөө юу хийж байгааг, юу хийхээр явж байгааг, амьдрал нь яаж өөрчлөгдөх, өөрийнх нь ирээдүй яаж өөрчлөгдөх тухай өөрийн гэсэн ойлголттой байгаарай гэж хүсмээр байна.
 
Баярлалаа.

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал