Цагаан сарын цэвэрлэгээ бол бас нэг соёл. Цэвэрлэгээ хийхдээ хоймор, үүдний хэсэг, гал тогоогоо сайтар анхаараарай. Гэрийн хамгийн их энерги хуримтлагддаг хэсэг учраас эндээ сайн цэвэрлээрэй. Давстай ус хэрэглэж угаавал бүр сайн. Давс муу энергийг шингээж, гэрийг ариусгадаг. Шал угаахдаа багахан давстай ус хийчихвэл муу муухайг хамж хаячхаад, гэрээ үнэхээр цэвэрхэн болсон юм шиг мэдрэмж төрнө. Цэвэрлэгээ хийснийхээ дараа үнэртэй зүйл ууршуулах. Арц, хүж, эсвэл зүгээр л сайхан цай чанаад утаа гаргасан ч болно. Гэрээ сайхан цэвэрлээд, суухын цагт шинэ жил, шинэ энерги, шинэ боломж өөрөө орж ирдэг. Цэвэрлэнэ гэдэг нь гэрийнхээ энергийг өөрчилж, шороон махбодыг хөдөлгөж байгаа учраас баяртайгаар цэвэрлээрэй.
Шинэ мэдээ