Нүгэлийг юу гэж боддог вэ?

Хүний бие эрхтэн гэдэг анагаахын шинжлэх ухаан талаасаа ч тэр тодорхой байгалийн цагтай. Хувь хүний өөрийн онцлог, биеийн хөгжил, генээсээ ахиулаад харилцан адилгүй. Зарим хүмүүс байгалиасаа том өгзөгтэй, зарим нь өөрийн гэсэн үзэсгэлэнтэй гоё давхраатай. Зарим нь сайн зүрхтэй, зарим нь байгалиасаа заяасан сэтгэлийн тэнхээтэй.
Эндээс юу хэлэх гээд байна вэ гэхээр аливаа хүний бие доторх эрхтэн харилцан адилгүй тул, хүний бие өөрийнхөө сул энергийг хөгжүүлж, сул булчин, хөгждөггүй хэсгээ хөгжүүлэх, өвчлөх гээд байгаа зүйлээс өөрийгөө хамгаалах, муу энергиэс өөрийгөө хамгаалах байгалийн төрлөхийн энерги гэж байдаг.
Гэтэл энэ өөрийн үүсгэж байдаг сайхан энергийг бид төсөөлөөгүй зүйлээр устгаж сөнөөж байдаг.
Уурлаж хэрэлдэх, шөнө орой их хэмжээгээр хоол идэх, бусад бүх зүйлийг зөвхөн өөрийн хүсэлд нийцүүлэх гэж ядрах гэх мэт. Үүнийгээ буян гэж андуурдаг. Нүглийг юу гэж боддог вэ? Нүгэл бол байх ёстой хэм хэмжээг хэтрүүлэх. Аливаа зүйлийн хэм хэмжээ хэтэрсэн үед муу муухай зүйл буюу нүгэл болно. Архиа хэтрүүлбэл муухай зүйл хийнэ. Хоолоо хэтрүүлбэл таргална. Сэтгэлээ ихдүүлбэл гомдоно, халамж ихэдвэл хагацал ирнэ. Бодол ихэдвэл гуниг төрнө. Юу ч бодохгүй бол гуниг төрнө. Иймээс буян гэдэг бол аливаа зүйлийг тааруулах.
 
Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал