Фэнг Шүй талаасаа хүн таргалгана гэдгийг нь махбодын илүүдэл хэмээн тайлбарласан байдаг. Хоол боловсруулах эрхтэн шороон махбодтой байдаг. Өөрөөр хэлбэл хоол боловсруулах эрхтнийхээ ачааллаас илүүдүүлж идсэн хоол нь таргалалт үүсгэж байна гэсэн үг юм. Үүнээс салахын тулд шороон махбодтой ходоод, элэг, цөс гээд эрхтнүүдээ дэмжих хэрэгтэй. Үр тариа нь бүхэлдээ шороон махбодтой учир ашиглаж болно.
Ингээд шороон махбодыг маш ихээр агуулсан будааны зутан хийгээрэй.
Нэг аяга будаан дээр 4-7 аяга ус хийгээд 2-4 цагийн турш зөөлөн гал дээр чанаад
бага зэрэг давс нэмээд шүүсийг өдрийн турш уугаарай. Өлсөх мэдрэмжийг багасгаж өдрийн турш таныг цатгалан байлгахаас гадна, бодисын солилцоог нэмэгдүүлж улмаар таны шороон махбодыг нь тэтгэж, хоол боловсруулах эрхтнүүдийг нь дэмжиж өгдөг. Туршаад үзээрэй.
Баярлалаа.
Шинэ мэдээ