Дэв гэдэг зүйл нь бол энергийн бохирдол юм. Та зарим найзуудтайгаа ууж идэхээр сайхан ярилцаад, хөгжилдөөд, уусан идсэн зүйл нь таараад жаргалтай өнгөрөөдөг.
Зарим найзуудтайгаа уухаар, хэрүүл маргаан, зодоон, гомдол тунирхал, шарталт гээд тун онцгүй зүйлс болдог уу. Тэгвэл дэвтэй архи гэдэг бол энергийн бохирдолтой архи гэсэн утгатай юм. Мөн ямар хүнтэй ууж байгаагаас шууд хамаарна.
Хүн болгон өөрийн гэсэн энергийн замтай. Бас өөрийн энергийн өгөгдөлтэй , таны биед байгаа энерги нь хувь болон давтамжтай байдаг. Тиймээс хоёр ижил гал нийлэхээрээ цахилгаан массаар бууддагтай адилхан та хэн нэгэнтэй энергийн гүйдэл чинь тохирохгүй бол өндөр эрсдэлд орох магадлалтай байдаг.
Монголчууд маань ганзага нийлнэ гэж ярьдаг. Энэ нь энерги нийлдэг хүн гэсэн санааг илэрхийлж байгаа юм. Тиймээс хүний амьдралдаа олох ёстой, амьдралдаа мэдрэх ёстой хамгийн чухал ажлуудын нэг бол өөрийнхөө ганзага нийлэх хүнийг олох явдал юм. Хамтдаа байхдаа бүхнийг амжуулдаг, машинаар явахад үргэлж ногоон гэрэл асдаг, чамайг үргэлж ойлгож сонсдог, зөв зүйлд уриалж чаддаг тийм л хүнийг олох нь хамгийн чухал.
Хүн болгоны өссөн орчин, хүмүүжил, аливаад хандах хандлага өөр өөр байдаг учраас таны дэргэд байгаа, таны нөхөрлөдөг хүн яг ямар, хэрхэн танд нөлөөлж байдаг тухай үргэлж бодож байх нь чухал юм.
Баярлалаа.
Шинэ мэдээ