Гэртээ шинээр ямар нэг зүйл худалдаж авахдаа хүүхэдтэйгээ заавал зөвлөлдөж байгаарай. Ийм буйдан авбал ямар вэ? Ийм аяга худалдаж авбал хэр вэ? гэх мэт. Заавал санаа бодлыг нь сонсож, энэ гэр бүлийн нэг гишүүн шүү гэдгийг нь мэдрүүлж байх хэрэгтэй.
Ингэх хоёр чухал шалтгаан байдаг.
1. Хүүхэд их эмзэг. Тэдний ааш зан өөрчлөгдөх, ууртай болоход эргэн тойронд байгаа зүйлс нөлөөлж байдаг. Ийм болохоор хүүхдийнхээ энергийг устгах зүйл авахыг хүсэхгүй л байгаа бол заавал асуугаарай.
2. Хүүхэд өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж, аливаа үйл ажиллагаанд өөрийн гэсэн бодол оролцоотой байж сурдаг юм шүү.
Баярлалаа.
Шинэ мэдээ