Шийдвэр гаргахдаа

Манайхан хурд, яарах хоёрыг их андуурдаг. Яарах нь, цагтаа амжих гэсэн бачуурсан хүсэл бөгөөд самбаачлах, шийдвэр гаргах, бусад боломжуудыг хаахад хүргэж, буруу шийдвэр дээр аваачих нь элбэг байдаг. Харин хурд нь бол зайшгүй манайханд маш хэрэгтэй байгаа зүйлс. Хүн өөрийнхөө мэддэг зүйл дээрээ маш хурдтай байж чаддаг. Харин мэдлэг, мэддэг зүйлсээ олон болго гээд байгаа нь олон зүйл дээр хурдтай байж чадвал, амрах, амьсгаа авах, төвлөрөх, дараагийн бүх зүйлүүдээ бодоход илүү цаг зав боломж нь гарч ирдэг.
 
Ямар ч ажлыг хурдтай, цэгцтэй хийдэг хүн хоол унд, өдөр тутмын аахар асуудал, дэмий шар сонин, хов живээс холуур байж, илүү төвлөрч чаддаг. Монгол хүмүүст хамгийн хэрэгтэй зүйл нь хурд байдаг. Гэтэл яарч хийсэн ажлаа хурдтай хийж байна гэж андуураад, алдаа гарахаар нь зугтаадаг. Эсрэгээрээ маш нямбай хэр нь ажлаа чин сэтгэлээсээ тууштай хийдэг хүмүүс цаана нь олдохгүй, ажил төрөл, амьдрал нь далай шиг ундарч байна.
 
Иймээс та өөрийгөө хэрхэн хурдтай, ажлаа яаж хийдгээ дахиад нэг бодоод үзэх хэрэгтэй. Гэхдээ ямар ч ажил хийсэн хурдтай хийлээ ч ард нь та жаргаж чадахгүй, өөрийгөө амрааж чадахгүй, өөрийгөө баярлуулж чадахгүй бол мянган хурд байгаад нэмэргүй.
 
Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал