Тайван сайхан ажлаа хийгээд, мөрөөрөө юм аа хийгээд сайхан амьдармаар байна уу? Гэхдээ хүн өөрөө үүнийг бүтээдэг. Ихэнх хүмүүстэй уулзахаар зүгээр л өөрт амар, биед амар, цаг нар гайгүй, боломжийн, хөнгөн, гэх мэт ажлаа ангилаад түүнийгээ хайдаг. Эхлээд маш их цаг зарцуулж хийсэн ажил нь сүүлдээ бага цаг зарцуулдаг болно. Эхлээд маш их хөдөлмөр, ур чадвар, бүтээмжээ шингэсэн зүйл нь дадал зуршил болж хөдөлмөрийн үр шим, ур чадварын ашиг тус, бүтээмжийн урам гэдэг зүйл танд ирнэ.
Мөрөөрөө сайхан, тайван амьдрах олон зүйлийг хүн өөрөө л амьдралдаа бүтээж. Цогцлооно. Өөр хэн ч биш. Ингэхийн тулд битгий яараарай. Хүмүүсийг ажиглаад байхад маш их орлого ашиг дуудахын тулд долоо хоног бүр бараг даллага авхуулж, лам дээр очиж, Фэнг Шүйн мэлхийгээ байн байн арчиж, зээл авч, амархан, хурдан хялбар аргаар асуудлаа шийдэх гээд байдаг. Байж болох бүх аппликейшнаас зээл авч, хүмүүсийг хүлээж, арга барил, хийж байгаа бизнесээ хүмүүст хүргэх, өөрөө хөдөлмөрлөх ёстой, цаг хугацааг анхаарах ёстойгоо мэдэхгүй зүгээр л хурдлуулах гээд, яаравчлуулах гээд байдаг.
Фэнг Шүйн мэлхийгээ арчихаар ажлын байраа өглөө бүр цэвэрлэх. Халцарч муудсан ханаа будаж, бүрэнхий гэрлээ сольж, тод шар гэрэл нэмж, хуучирч муудсан зүйлсээ янзлах. Тоосоо арчаад, аятайхан зөөлөн үнэртэй үнэртүүлэгч тавьж, өөрөө аятайхан хувцаслаж, хүмүүст ч гэсэн таатай сэтгэгдэл төрүүлэх хэрэгтэй. Фэнг Шүй бол хүмүүсийн хийж байгаа ажлын дэмжиж, таатай сайхан урсгалыг чиглүүлж, хамгаалж байгаль дэлхийтэйгээ зохицож амьдрах ухаан болохоос биш танд мөнгө төгрөг дуудаж өгөөд, баяжуулаад байдаг зүйл бол биш.
Ер нь хэнд ч битгий найд. Өөртөө л найд. Өөрийнхөө хийж байгаа зүйлдээ итгэ. Битгий үнэгүйдүүлж бууж өг. Арга барилаа соль. Өөр өөр боломжуудыг эрэлхийлэх, хөрвөх чадвар сайтай байх хэрэгтэй гэж хэлмээр байна. Хөдөлмөрөө хөнгөвчил. Ажлаа хийж чадахгүй ухнатаад байгаагаа төр засаг, нийгмийн, эсвэл хажуу лангууны хүн элс цацаад байгаатай битгий жишиж бод. Тийм зүйл байхгүй. Зүгээр л хүмүүсийг тоохгүйгээр өөрийнхөөрөө ажлаа хийж хөдөлмөрлөх хэрэгтэй.
Баярлалаа.
Шинэ мэдээ