Туршлага гэдэг зүйл нь тодорхой замыг туулдаг. Тодорхой замыг туулахын тулд тодорхой энерги, махбодын урсгалуудыг нэхдэг.
Тодорхой цаг хугацаа, мөн хүний өөрийнх нь бие хүлээж авах байдлаас хамаараад хүнд таатай энергийн урсгал үүссэн үед хүний бие юм хүлээж авдаг ба, энэ хүлээж авсан энерги нь туршлага болж үлдэж, зөв туршлага нь зөв дадал болдог. Жишээ нь: Та жингээ хасмаар байдаг. Жин хасахад хамгийн их тус нэмэр болдог зүйл бол төмөр махбод байдаг. Тийм болохоор та дугуй унаж, зааланд очиж бэлтгэл хийдэг. Дээрээс нь зөв нүүрс усаа авахын тулд ногоон алим, цагаан лийр өдөрт сайн идэх хэрэгтэй болно. Яагаад улаан, шар алим, ногоон, бор лийр нь болохгүй байгаа вэ? гэхээр мэдээж төмөр махбод түүнд маш бага хэмжээгээр агуулагдаж байдаг.
Харин ногоон алимд нь төмөр махбод их хэмжээгээр агуулагдаж, зөв нүүрс ус авснаар өгзөг нь хөөж, мөр нь тэвхийж байгаа юм. Тиймээс дарааллыг нь ингэж ойлгоорой. Эхлээд өөртөө юу хэрэгтэй байгаагаа тодорхойлж, түүнд хүрэх арга замыг боловсруулна. Дараа нь түүндээ хүрэхэд туслах зүйлсийг жагсааж, нэг нэгээр нь хэрэглэж өөртөө ойртуулна. Үүнийгээ өөрийгөө залхаахгүйгээр зөв цагийг хуваариар удирдаж, улмаар зөв дадал зуршил болтол суулгаж өгнө. Үүний дараа өөрчлөлтүүд гарч эхэлнэ. Ингээд үр дүн гараад түүнээсээ урам аваад байгаа үйл явцыг бид нар туршлага гэж яриад байгаа юм шүү дээ.
Баярлалаа.
Шинэ мэдээ