Урам зоригтой байхад хамгийн түрүүнд бид нар гал тогооны өрөөгөө анхаарах ёстой. Гал тогооны өрөө нь хүний итгэл найдвар, урам зориг, ажиллах эрч хүчийг бадраах гал махбодыг хамгийн их нэмэгдүүлж байдаг зүйл юм. Иймд гал тогоондоо юу хийснээр эдгээр зүйлсийг өөртөө нөхөж илүү их урамтай байх талаар:
-
Өөрийн аягтай байх хэрэгтэй. Гэр бүлийн гишүүн бүр тусдаа өөрийн гэсэн аягатай байх ёстой. Энэ нь мэдээж төрөл бүрийн гоё урмын үгтэй, эсвэл сэтгэл хөдөлгөсөн гоё зурагтай байх ёстой. Жишээ нь: Миний гэрийн цайны аяган дээр "Сүү шиг сэтгэлтэй хар золиг шүү" гэсэн өгүүлбэр байдаг. Аягандаа цайгаа уух бүртээ за хүнд хэрэгтэй ямар зүйл хийх вэ гэсэн сэдэл өгч чаддаг. Хөгжилтэй өгүүлбэр ч байж болно.
-
Үргэлж сайн чанарын алчуур, гал тогооны салфеткаар битгий тасар. Сайн чанарын гал тогооны салфетик, сайн чанарын алчуур нь айл гэрийн гал махбодыг нэмэгдүүлж байдаг. Цагаан, цэнхэр, ногоон, хүрэн өнгийн алчуур, салфетик байлгах хэрэгтэй гэж хэлмээр байна.
-
Хэчнээн идэх дуртай ч гэсэн байнга идвэл жин нэмэх, эрүүл мэндэд муу гэсэн бүтээгдэхүүн аль болох ихийг гал тогооныхоо өрөөнд байлгах хэрэгтэй. Идэхгүй ч гэсэн таны дуртай зүйлс байгаа гэсэн сэтгэл нь үргэлж хүний гал махбодыг нэмэгдүүлж байдаг. Дуртай зүйл нь юу ч байж болно. Жишээ нь: Админ нь Цагаан дарсанд дуртай учраас аль болох 10 ас дээш жил хадгалсан Испани, Итали дарснуудыг их байлгадаг. Сонгож бага багаар хүртэж ууж хийж байгаа зүйлээ төлөвлөж бодоход их таатай сайхан сэтгэл төрүүлж гоё байдаг.
-
Сайн чанарын лаа, эсвэл нэг тийм асдаг сонирхолтой зүйлс заавал гал тогооныхоо өрөөнд байлгаарай. Сайн чанарын оргилуун дарс байсан ч болно. Жишээ нь: Манай гал тогоонд цаасан салют байнга байлгадаг. Тухайн сардаа гэр бүлийн ажил бүтэмжтэй байх хүүхдүүд сурлага хөдөлмөртөө амжилт гаргах бүрд гэнэт гоё буудуулж илүү их баяр баясал нэмдэг. Би цаасан салют буудах хэмжээний хөдөлмөрлөж бусдад хүндлэгдэж байна шүү дээ, хичээх ёстой гэж бодох нь илүү их ажлын үр дүнд хүргэдэг. Тиймээс сонирхолтой зүйл бодож байгаад хадгалаарай.
Баярлалаа.
Шинэ мэдээ