Гэртээ ямар зураг өлгөх нь айл гэрийн асуудал. Зураг гоё гарах нь чухал боловч, тэр зураг авхуулах өдөр бас ямар өдөр байсан бэ гэдэг хамгийн чухал. Гэр бүлээрээ зураг авхуулах өдрөө хүүхдүүдээ загнасан, хоорондоо маргалдсан, дурсамж бүтээх өдөр биш зүгээр л тэр зурагт гоё гарах гэж хичээсэн бол тэр тийм ч сайн гэр бүлийн зураг биш. Харин санамсаргүй гоё зугаалж байгаад, тэр өдөртөө дуртай хоолоо хийж идэж, аз жаргалтайгаар гол усаар тоглож байгаа зураг нь илүү сайн энерги гэрт үүсгэж өгдөг. Иймээс сэтгэл зүй, гэр бүлийн зураг авхуулахдаа гаргах зан ааш, үгийн сонголтдоо анхаараарай.
Шинэ мэдээ