Сэтэрхий аяганд цай ууж болохгүй.
Айл гэрийн аяга хэрэгсэл бол тухайн гэрийн хамгийн тааламжтай гал махбодын энергийг агуулж байдаг. Уур амьсгал, яриа хөөрөө, гэр бүлийн ололт амжилт, бат бөх байдал гэх мэт. Гэтэл гэрт сэтэрхий аяга байх нь гал махбодоо маш хурдтайгаар алдаж байдаг байна.
Тэр утгаараа сэтэрхий аягатай айлын буян заяа тогтохгүй гэж өвөг дээдсээсээ хоргилсоор иржээ. За мөн хоолны газар, хөдөө гадаа, айлд орсон чинь сэтэрхий аяганд хэрэв танд цай хийж өгвөл баруун гарынхаа эрхий хуруугаар дарж байгаад уугаарай.
Ингэх нь тухайн айл гэрийн тааламжтай гал махбодыг өөртөө шингээж өгч байна гэсэн утгатай юм.
Баярлалаа.
Шинэ мэдээ