Амар амгалан, тайван, орших үндэс нь

Айл гэрийн амьдрал бол арга билэг буюу орчлон ертөнцтэй зохицож амьдрах ухаан юм. Эр, эм, өдөр, шөнө, харанхуй, гэрэлтэй, өндөр, нам гээд л бүх зүйлийн хоёр туйл, дээд зүйл нь тухайн гэрийн эзэн болон гэрийн эзэгтэй гэж байдаг. Гэрийн эд хэрэглэл, гэрийн уур амьсгал гэрт байх зүйлс бүгдээрээ эр болон эм утгыг илэрхийлж тэнцүү байх юм бол айл гэрийн уур амьсгал амгалан, тайван, дутагдах гачигдах зүйлгүй, эрүүл саруул, энх тунх, хэрүүл маргаангүй орших үндэс нь болдог. Тиймээс нөхрийнхөө, танайд айлчилсан зочид таны амнаас манай хүний юм гэж хэлүүлэхгүйгээр эр нөхрийг нь илэрхийлэх зүйлсээр тохижуулаарай.

Ганц бие бүсгүйчүүд харин гэртээ эрэгтэй хүний орон зайг үүсгэж тэнцвэртэй арга билгийн энергийг тэнцвэржүүлснээр дутагдах зүйлгүй болж дутуу зүйлсээ нөхөж авах боломжтой юм. Гэр бүлийн зурган дээр эр хүний утга илэрхий харагддаг ч гэсэн түүнээс өөр илүү зүйлс байх хэрэгтэй. Ямар нэгэн зүйл өөртөө худалдаж авсан бол нөхөртөө заавал адилхан нэг зүйл авч байх нь гэр бүлийн тэнцвэртэй байдлыг хадгалахад хэрэгтэй юм.

Эрэгтэй хүн цаанаасаа л чимээгүй, гомдолдогчгүй, өгсөн зүйлсийг голдоггүй, хүний сэтгэлийг хамгийн их мэдэрч чаддаг. Тиймээс ганцхан гэр бүлдээ ч биш аав ээждээ ч гэсэн тэнцвэртэй зүйлс өгч байх нь аав ээжийнхээ гал голомтод их ач тустай.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал