Гал тогооны өрөөнд байхад сайн зүйлс:
Ваартай хатаасан цэцэг баяр баясал, эд баялаг, эрүүл мэнд, тохь тухыг бэлэглэдэг. Энэ нь муу энергийг саармагжуулдаг сайн талтай. Мөн түүнчлэн тусгай газар болон өөр байранд багцаар нь өлгөсөн цэцэг, өвс гэрийн эрч хүчийг сэргээдэг.
Гэрт хадгалсан хатаасан цэцэг нь эрүүл мэндийн эрч хүчийг ялгаруулж, халдварт өвчний үед гэрийг хамгаалдаг байна.
Нохой, баавгай, бар, луу нь таныг хамгаална. Цэрэг, дайчин эрсийн хэлбэртэй тоглоом орон гэрийг цэвэрлэдэг. Бие биеийнхээ араас цуварсан заанууд ч цэвэрлэх зүйл болдог.
Гал тогооны өрөөнд юу байж болохгүй вэ?
Цуурсан, эмтэрсэн, үйлдвэрийн өө сэвтэй сав суулга хоол хүнсний эрчим хүчийг үгүй хийдэг. Энэ нь хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Аяга, таваг нь гэр бүлийг бэлгэддэг. Тиймээс өө сэвтэй аяга сав нь гэр бүлд асуудал байгааг гэрчилдэг байна.
Баярлалаа.
Шинэ мэдээ