Үнэндээ том аз жаргал, мөнхийн аз жаргал гэж байхгүй.

Заримдаа бидэнд ганц гоё урмын үг, бүлээхэн гараар атгуулах, нуруугаар хэн нэгэн тэврэх, халуун цай уух, зүгээр л сайхан унтах, юм хэлэхгүй ч өөдөөс хараад инээх гэх мэт жижигхэн зүйлс дутагддаг.

Цалингаа авчаад, энэ ажлаа хийж дуусгачхаад, ингээд өөрчилсний дараа, үүнийг дуусчхаад гээд жижиг зүйлсийгээ бүгдийг нь хойшлуулдаг. Тэгээд нэг мэдэхэд цалин нь бууж, нэг мэдэхэд мөнгөтэй болж, нэг мэдэхэд хийж байсан ажил нь дуусах үед, урмын үг ч үгүй, дулаахан гарч үгүй, унтаж амрах эрх ч үгүй юм шиг мэдрэмж төрдөг. Үнэндээ том аз жаргал, мөнхийн аз жаргал гэж байхгүй.

Жижиг аз жаргалтай мөчүүд л гэж бий. Цай уумаар үедээ ууж, хэн нэгэн таалагдах үед таалагдаж байгаагаа хэлж, хэн нэгнийг болзолгүйгээр хайрлаж, унтах үедээ унтаж, урмын үг дутагдсан үедээ бусдаас тэр үгийг нь авч сураарай. Нэг л мэдэхэд та урам зоригтой, халуун цайтай, хамт олонтой, сэтгэл нь гэрэлтэй, бас хоромхон ч гэсэн аз жаргалтай хэн нэгэн дэргэд нь байгааг мэдрэх болно. Үүнийг бид нар заримдаа талархал, заримдаа цагаа зохицуулах, ажлаа төлөвлөх гэж нэрлэдэг.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал