Уулга алдахдаа ч ерөөл хэлдэг байгаарай

Аливаа нөхцөлд ямар нэгэн үг хэрэглэж уулга алдаж байна гэдэг нь тухайн зүйлийг хэсэгхэн хугацаанд биежүүлж өмнөө цогцлоож байна гэж үздэг. Жишээ нь: Олон улсад хэрэглэгддэг woo буюу хөөх гэдэг үг байна. Энэ нь хоолойн төгсгөл хэсэг буюу эцсийн амьсгал буюу хүний дээд амьсгааны хэлбэр бөгөөд үнэхээр тухайн үед бодож, сэтгэж чадахгүй, тархиныхаа дээд хэмжээнд хүрэх үедээ хүн энэ уулга алдалтыг хэрэглэдэг байна.

Манай өвөг дээдэс: алтаар урс, тосоор гоож, үнэн бүтэмжтэй, олныг ологч хэмээн уулга алдахдаа ерөөдөг байж. Ер нь та нарыг хайртуудаа, булбарайнуудаа гэдэг нь нэгэн төрлийн хамгаалалт бөгөөд та бүхний магтаж бичиж байгаа магтаал, миний бичиж байгаа үнэн бодит зүйлийн цагаан хэл ам нь хүрэхгүй гэсэн утгатай юм. Жишээ нь: Өдөр тутамдаа уулга алдахдаа: "Өө Хөөрхөн царайтаа" гэж уулга алдаж байгаарай. Энэ нь үргэлж сайн санасан сайхан сэтгэлтэй хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэхэд тусалдаг байна.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал